Филиппиний Дэд ерөнхийлөгч Сара Дутертег ерөнхийлөгчийн амийг хөнөөхийг завдсан, их хэмжээний авлигал авсан, Өмнөд Хятадын тэнгист Филиппиний армийн эсрэг явуулж буй Хятадын түрэмгий үйлдлийг буруушаагаагүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр огцруулжээ.

Лхагва гарагт Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчдын 215 нь Дутертегийн эсрэг импичментийн саналыг дэмжсэн байна. Одоо Сенат уг асуудлыг хэлэлцэх бөгөөд түүнийг дээрх хэргүүдэд буруутай гэж үзвэл албан тушаалаас нь огцруулах юм. 

Дэд ерөнхийлөгч импичментийн талаар тайлбар хийгээгүй ч түүний ах, төлөөлөгч Паоло Дутерте үүнийг өрсөлдөгч хууль тогтоогчдын зохион байгуулсан улс төрийн хавчлага гэж тодорхойлжээ.

Дутерте нь Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос, түүний эхнэр болон түүний үеэл дүү, Төлөөлөгчдийн танхимын дарга Мартин Ромуалдес нарыг авлига хээл хахуулийн хэрэгт буруутгаж байсан. Мөн Маркосыг удирдан манлайлах чадваргүй хэмээн дүгнэж, 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд өөрийнх нь амыг таглах гэж оролдсон хэмээн удаа дараа мэдэгдэж байв.

Дутертег огцруулах саналыг дэмжсэн хууль тогтоогчдын дунд ерөнхийлөгчийн хүү, төлөөлөгч Сандро Маркос болон Ромуалдес нар багтсан байна.

Уг саналд “Дутертегийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн үйлдэл нь олон нийтийн итгэлийг илтэд үл тоомсорлож, эрх мэдлээ харгис хэрцгий урвуулан ашигласныг харуулж байгаа бөгөөд түүнийг төрийн албан тушаал хашихад илт тохиромжгүй гэдгийг илтгэж байна. Мөн энэ үйлдлээрээ тэрээр хууль тогтоомж, 1987 оны Үндсэн хуулийг үл тоомсорлосныг харуулж байна гэж өгүүлжээ.

Дутерте өнгөрсөн жил ерөнхийлөгч болон түүний эхнэр, Төлөөлөгчдийн танхимын дарга нарын амийг хөнөөлгөхөөр захилга өгснөө хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, үүнийг тоглоом биш болохыг анхааруулж байсан нь түүний эсрэг импичмент зарлах нэг үндэслэл болсон байна. 

Мөн тагнуулын сангийн хөрөнгийг зүй бусаар ашигласан, маргаантай Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын түрэмгийллийг эсэргүүцээгүй зэрэг нь бас нөлөөлжээ.

Ерөнхийлөгч Маркос нь албан үүргээ хүлээн авснаас хойш Филиппиний гэрээний холбоотон болох АНУ-тай батлан ​​​​хамгаалах салбарын харилцааг сайжруулахад анхаарал хандуулсан бол дэд ерөнхийлөгчийн аав, ерөнхийлөгч асан Родриго Дутерте 2016-2022 онд бүрэн эрхийн хугацаандаа Хятад, Оростой найрсаг харилцаатай байсан юм.

Эх сурвалж: The Guardian

#Филиппин, #Дэд ерөнхийлөгч Сара Дутерте, #Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос,