Гэрэл зургийг MPA.mn
Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас өнөөдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан ёслолыг зохион байгууллаа. Хүлээн авалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын төр, нийгмийн зүтгэлтэн зэрэг нэр хүндтэй олон зочин оролцов.
Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэхдээ "Япон, Монгол хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” дор хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа ба ялангуяа, Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш өнөөг хүртэл 35 жилийн турш Япон Улс тууштай Монгол орныг дэмжиж ирсэндээ бахархаж буйгаа илэрхийлэв. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Хааны энэ зун Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн тухай дурдаад энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр сийлэгдэх түүхэн үйл явдал болно гэдэгт бат итгэлтэй байна" хэмээв.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлсний дараа “Кагамибираки” буюу япон сакитай торхыг задлах ёслолыг хийж Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах хүндэтгэлийн үг хэллээ.
Хүн театрын бүжигчид Японы үндэсний “Аваодори” бүжгийг толилуулахын сацуу Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэв.
Мөн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад энэ оны долоодугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд зочдод дуулгав.
Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм.
Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн юм.
ФОТО: Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан,