Мягмар гарагт Шведийн Оребро хотын насанд хүрэгчдийн боловсролын төвд буудалцаан болж, 10 орчим хүн амь үрэгджээ. Энэ нь тус улсын түүхэнд хамгийн олон хүний ​​аминд хүрсэн зэвсэгт халдлагад тооцогдож байна.

Цагдаа нар гэмт хэрэгтнийг амь үрэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд гал нээх болсон шалтгааныг нь тогтоогоогүй байгаа гэв. Урьдчилсан байдлаар зэвсэгт этгээдийг хэргийг ганцаараа үйлдсэн гэж таамаглаж байгаа аж. Хэргийг терроризмтой холбоотой гэж үзэхгүй байгаа ч олон зүйл тодорхойгүй хэвээр байгааг анхааруулсан байна. 

Тус хэрэг Стокгольм хотоос баруун тийш 200 км зайд орших Оребро хотын сургуулиа төгсөж чадаагүй насанд хүрэгчдэд зориулсан Рисбергска сургуульд болжээ. Сургуулийн ойролцоо ерөнхий боловсролын сургууль байрладаг байна.

Ерөнхий сайд Ульф Кристерссон болсон үйл явдлыг Шведийн түүхэн дэх хамгийн аймшигт халдлага гэж нэрлээд, Өнөөдөр юу болсныг бүрэн ойлгоход хүнд байна - өнөө шөнө Шведийг түнэр харанхуй бүрхэн авлаа хэмээн мэдэгджээ. 

Карл XVI Густав хаан Би болон манай гэр бүл Оребро хотод болсон аймшигт харгислалд гүн эмгэнэл илэрхийлж байна гэж эмгэнэл илэрхийлэв.

Шведийн насанд хүрэгчдийн сургуульд суралцагчдын олонх нь Швед хэл сурахын зэрэгцээ суурь боловсролоо дээшлүүлж, эрдмийн зэрэг авах зорилготой цагаачид байдаг байна.

Швед улсад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн бүлэглэлүүд хоорондын буудалцаан нэмэгдсэн бөгөөд Европын Холбооны бүс нутгуудаас нэг хүнд ногдох галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргээрээ дээгүүр байранд бичигдэх болжээ.

Гэсэн хэдий ч сургуулийн орчинд хүний амь насанд хүрсэн халдлага ховор тохиолддог. 

Шведийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөлийн мэдээллээр 2010-2022 оны хооронд сургуулийн орчинд гарсан долоон удаагийн гэмт хэргийн улмаас нийт арван хүн алагдсан байна.

Сүүлийн 10 жилд болсон хамгийн олон хүн хохирсон гэмт хэргүүдээс дурдвал, 2015 онд арьс өнгөний үзлээс болж 21 настай халдлага үйлдэгч багшийн туслах болон нэг сурагчийг хөнөөж, өөр хоёр хүнийг шархдуулж байжээ.

2017 онд нэгэн эр ачааны машинаар Стокгольм хотын төв хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд явж байсан хүмүүсийг мөргөж, дараа нь их дэлгүүрийн барилгыг мөргөсөн бөгөөд энэ халдлагын улмаас таван хүн алагдсан байна.

Эх сурвалж: Reuters

#зэвсэгт халдлага, #Швед, #Оребро хот,