Тамхи татаж байгаагүй хүмүүсийн дунд уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд агаарын бохирдол чухал хүчин зүйлболж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хорт хавдрын агентлаг мэдэгдэв. 

Уушгины хорт хавдар нь дэлхий даяар хорт хавдрын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог ба зөвхөн 2022 онд 2.5 сая орчим хүн уг өвчнөөр өвчилж байжээ.

Үүнээс тамхи огт татаж байгаагүй хүмүүсийн дундах уушгины хорт хавдар дэлхий даяар хорт хавдраас үүдэлтэй нас баралтын эхний аравт бичигдэх болсныг Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (IARC) Lancet Respiratory Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаандаа өгүүлсэн байна.

Сүүлийн хэдэн арван жилд дэд төрлүүдийн өвчлөлийн хэв маяг эрс өөрчлөгдөж, аденокарцинома буюу булчирхайн эсэд үүсдэг хэлбэрийн хорт хавдар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд давамгайлах болжээ. 

IARC-ийн тооцоолсноор 2022 онд бүртгэгдсэн уушгины аденокарциномын тохиолдлын 200,000 орчим нь агаарын бохирдолтой холбоотой байсан бөгөөд Зүүн Ази, тэр дундаа Хятад улс энэ асуудалд хамгийн их өртсөн бүс нутаг болсон байна.

Аденокарцинома нь 2022 онд уушгины хорт хавдраар өвчилсөн нийт эрэгтэйчүүдийн 45.6%, эмэгтэйчүүдийн 59.7%-ийг эзэлсэн бол 2020 онд тус тус 39.0%, 57.1%-ийг эзэлж байжээ. 

Тэгвэл тамхи татдаггүй хүмүүсийн дундах уушгины хорт хавдрын тохиолдлын 70 орчим хувийг аденокарцинома эзэлж байгаа ба үүний хамгийн том хүчин зүйл нь агаарын бохирдол болохыг  IARC судалгаандаа онцолсон байна.

Эх сурвалж: The Guardian

#агаарын бохирдол, #судалгаа, #уушгины хорт хавдар,