22 настай Ц 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө найз залуу О.Боргилынхоо сүрдүүлгээс айхдаа цонхоор үсэрч амиа хорлосон. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос унаж амиа алдсан. Харин охины ар гэрийнхэн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг /2020-02-03-ны өдөр/ явууллаа. Улмаар шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 13 өдрийн 10:00 цагт хийхээр товлосон байна. О.Боргил “Об пластик” компанийн захирлын хүү бөгөөд найз охиноо байнга зодож, харгис авирладаг байсан гэх.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Найз охиноо 13 давхраас түлхэж унагасан гэх О.Боргилд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet