Ням гарагт Берлин хотод олон мянган хүн консерватив намын үйлдлийг буруушаан жагслаа.
Хоёрдугаар сарын сүүлээр болох сонгуулиар тус улсын дараагийн канцлер болох төлөвтэй байгаа Христийн ардчилсан холбоо (CDU) намын удирдагч Фридрих Мерц цагаачлалыг хязгаарлах хуулийн төслийг санал болгосон нь хэт барууны үзэлтэй Германы Альтернатив нам (AfD) болон бусад намуудын дэмжлэгийг авсан юм.
Тэгвэл энэхүү үйлдэл нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн байна. Жагсагчид Мерцийг хэт барууны намуудтай хамтран ажиллахгүй байх хоригийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Дайнаас хойш Германы улс төрийн намууд, ялангуяа төвийн болон баруун төвийн намууд хэт даврагч үзэл бодол, маргаантай байр суурийн улмаас хэт барууны намуудтай хамтран ажиллахаас зайлсхийж ирсэн бөгөөд энэ нь бараг бичигдээгүй хууль болсон. Тиймээс Мерц энэ хуулийн төсөл дээр “AfD”-ийн дэмжлэгийг авсан нь улс төрийн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа аж.
Сонгуулиас гурван долоо хоногийн өмнө болсон жагсаалд 160,000 орчим хүн оролцсон гэж цагдаа нар тооцоолжээ. Жагсаал ХБНГУ-ын парламентын ордны Бундестагийн гадаа эхэлж, “CDU”-ийн төв байрыг чиглэсэн байна.
Кёльн, Гамбург, Лейпциг, Мюнхен зэрэг хотод мөн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна.
Жагсаалд оролцсон 34 настай Анна Шварц “Бид өөрсдийгөө ‘ардчилсан’ гэж нэрлэдэг намуудыг ардчиллыг хамгаалахыг уриалахаар ирсэн” гэж хэвлэлд ярьжээ.
Хоёрдугаар сарын 23-нд болох ээлжит бус сонгуулийн өмнөх санал асуулгаар “CDU” нам тэргүүлж, “AfD” удаах байранд явж байгаа.
Лхагва гарагт “CDU”-ийн өргөн барьж, “AfD”-ийн дэмжсэн “цагаачдын тоог цөөрүүлэх, гэр бүлүүдийн хамтдаа байх эрхэнд халдсан” агуулгатай хуулийн төсөл баасан гарагт Германы парламентын гишүүдийн 350-338 саналаар няцаагдсан.
“CDU”-ийн өмнөх удирдагч, канцлер асан Ангела Меркель мөн энэ үйл явдлыг шүүмжилж, Мерцийг “AfD”-тай хамтран ажиллахгүй гэсэн амлалтаасаа ухарсан гэж буруутгасан байна.
Харин Мерц өөрийн үйлдлийг “шаардлагатай алхам” хэмээн хамгаалж, хэт барууны намаас дэмжлэг хүсээгүй гэдгээ мэдэгджээ.
“Буруу хүмүүс дэмжихээр зөв шийдвэр буруу болчихгүй” гэж тэрээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Герман, #эсэргүүцлийн жагсаал, #хэт барууны үзэл, #цагаачлалыг хязгаарлах хуулийн төсөл,