Өнөөдөр Тайваний дижитал яам аюулгүй байдлын үүднээс засгийн газрын агентлагуудыг дэлхий дахинд дуулиан дэгдээгээд байгаа Хятадын “DeepSeek” стартапын хиймэл оюун ухааны (AI) үйлчилгээг ашиглахыг хоригложээ.
Ардчилсан засаглалтай арлын бүрэн эрхт байдлын талаарх Хятадын мэдэгдлүүд, засгийн газрынх нь эсрэг цэрэг, улс төрийн заналхийллийн улмаас тус улс Хятадаас гаралтай аливаа технологийн бүтээгдэхүүнээс болгоомжилж ирсэн.
Тайваний Дижитал хэрэг эрхлэх яам энэ удаад мөн шийдвэрээ “мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилготой алхам хэмээн тайлбарласан байна.
“DeepSeek-ийн хиймэл оюун ухааны үйлчилгээг Хятадын компани хөгжүүлсэн бөгөөд мэдээллийг хуулбарлах, хил дамнан дамжуулах зэрэг мэдээллийн аюулгүй байдлын бусад асуудлуудтай холбоотой үйл ажиллагаа явуулж байж болзошгүй тул үүнийг улс орны мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж буй бүтээгдэхүүн гэж үзэх боломжтой” гэж тус яам мэдэгдэлдээ өгүүлжээ.
Түүнчлэн тус яам аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийн аюулгүй байдлын бодлогодоо цаг тухай бүрт нь өөрчлөлт оруулсаар байх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Баасан гарагийн эхээр Өмнөд Солонгосын мэдээллийн нууцлалыг хамгаалах байгууллага мөн тус компаниас хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдаг талаар тодруулга авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, Франц, Итали, Ирланд болон бусад орны эрх баригчид мэдээллийн аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “DeepSeek”-ийн асуудлаар шалгалтын ажиллагаа эхлүүлснээ мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Reuters

#Тайвань, #ХЯтад, #DeepSeek, #мэдээллийн аюулгүй байдал,