Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард автомат телескопоор илрүүлсэн 100 метрийн өргөнтэй 2024 YR4 астероидыг 2032 онд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай гэж дүгнэжээ.

Одоогийн байдлаар цуглуулсан хэмжилтээр астероидын 2032 оны арванхоёрдугаар сарын 22-нд дэлхийтэй мөргөлдөх магадлал 1.3% буюу өөрөөр хэлбэл зөрж өнгөрөх магадлал нь бараг 99% байгаа юм.

Гэсэн ч нөлөөллийн хэмжүүрээр АНУ болон Европын сансрын агентлагуудын эрсдэлийн жагсаалтад дээгүүр бичигдэж байна.

Ойрын 10 жилд мөргөлдөх магадлал 1% ба түүнээс дээш байгаа тул астероид нь Ториногийн нөлөөллийн аюулын хэмжүүрээр гурав дугаар түвшинд хамаарч байгаа аж. Ториногийн шатлалаар ямар ч эрсдэлгүй үед 0, мөргөлдөх нь тодорхой, соёл иргэншилд заналхийлж байгаа тохиолдолд 10 дугаар түвшинд хамааруулдаг байна.

Орчин үеийн түүхэнд хамгийн өндөр үнэлгээ авсан цорын ганц астероид бол 2004 онд шуугиан тарьсан Апофис юм. Ториногийн шатлалаар Апофисыг анх 4 дүгээр түвшинд хамааруулж байсан боловч дор хаяж зуун жилийн туршид ямар ч аюул учруулахгүй нь тогтоогдсон тул хожим түвшинг нь бууруулж байжээ. 

2024 YR4”-ийн хувьд, ийм хэмжээтэй сансрын чулуулаг 66 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийг устгасан шиг үйл явдлыг өдөөхгүй. Эрдэмтэд үлэг гүрвэлүүдийг устгахад хүргэсэн астероидыг 10-15 км өргөнтэй байсан гэж таамагладаг. Гэвч дунджаар хэдэн мянган жилд нэг удаа дэлхийд унах магадлалтай 100 метрийн өргөнтэй сансрын чулуулаг бүхэл бүтэн хотыг сүйрүүлэх боломжтой юм.

Тиймээс 2024 YR4 астероидыг илрүүлсний дараа НҮБ-ээр хүлээн зөвшөөрөгдсөн хоёр байгууллага дэлхийг сансрын аюулаас хамгаалах арга хэмжээгээ идэвхжүүлсэн байна. “International Asteroid Warning Network” тодорхой бус байдлыг багасгах зорилгоор астероидын цаашдын ажиглалтыг хийж байгаа бол “Space Mission Planning Advisory Group” нь НАСА-ийн “DART” туршилт шиг сансрын хөлгөөр астероидыг хазайлгах аргыг санал болгожээ.

Одон орон судлаачид ирэх саруудад нарийвчилсан ажиглалт хийх бөгөөд хэрэв энэ хугацаанд астероидын чиглэлийг баттай тодорхойлж чадахгүй бол 2024 YR4 нь 2028 он хүртэл сансрын агентлагуудын эрсдэлийн жагсаалтад үлдэж магадгүй байна.

Эх сурвалж: The Guardian

#астероид, #2024 YR4, #дэлхийг сансрын аюулаас хамгаалах арга хэмжээ,

0 / 1000