Америкт төвтэй “OpenAI” компани Хятадын “DeepSeek” стартапыг өөрийнх нь загварыг зөвшөөрөлгүйгээр ашиглан хиймэл оюун ухааны чатботоо хөгжүүлсэн хэмээн буруутгаж байгаа талаар “Bloombergt” мэдээлжээ.

“DeepSeek” компани өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад хамаагүй бага зардлаар хөгжүүлсэн “R1” загвараа танилцуулсан нь энэ долоо хоногийн эхээр дэлхийн хөрөнгийн зах зээлийг донсолгосон билээ.

Тус компанийн амжилт хиймэл оюун ухааны загварыг хөгжүүлэхэд асар их хэмжээний тооцоолох хүчин чадал шаардагддаг гэж бодож ирсэн хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэсэн бөгөөд улмаар даваа гарагт чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн хувьцааны ханш хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй хамгийн том уналтыг үзүүлсэн. Гэсэн ч мягмар гарагт зарим алдагдлаа нөхсөн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд хувьцааны үнэ харьцангуй тогтвортой байгаа ч хиймэл оюун ухааны компаниуд болон хөрөнгө оруулагчид “DeepSeek”-ийн хурдацтай өсөлтөд эргэлзсэн хэвээр байна.

“OpenAI” болон томоохон хөрөнгө оруулагчдынх нь нэг “Microsoft” компани бүтээгдэхүүнээс нь их хэмжээний мэдээлэл экспортолж (татаж авч, дамжуулж) байгааг тогтоосны дараа “DeepSeek”-ийг зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж сэжиглэн, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.

Хэрэв “DeepSeek” нь “OpenAI”-ийн өгөгдлийг зөвшөөрөлгүйгээр ашигласан бол энэ нь “OpenAI”-ийн үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл болох юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хиймэл оюун ухаан, криптовалютын зөвлөх, венчур капиталист Дэвид Сакс мөн “DeepSeek”-ийг “OpenAI”-ын бүтээгдэхүүнийг ашигласан гэж үзэж байгаагаа мягмар гарагийн орой мэдэгдсэн байна.  

“OpenAI”-ын зүгээс уг зөрчлийг нотлох баримтаар баталгаажуулснаа мэдэгджээ. 

Эх сурвалж: The Guardian

#OpenAi, #хиймэл оюун ухаан, #DeepSeek,

0 / 1000