Хятадын “DeepSeek” нэртэй стартапын хиймэл оюун ухаан бүхий хөтөч татан авалтаараа өрсөлдөгч “ChatGPT”-ийг гүйцэж, АНУ-ын “App Store”-д хамгийн өндөр үнэлгээтэй, үнэ төлбөргүй аппликэйшн болжээ.
“DeepSeek-V3” дээр суурилсан уг хиймэл оюун ухааны апп нь нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийснээсээ хойш АНУ-ын хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй байгаа аж. Зохион бүтээгчид нь “DeepSeek-V3” загвараа “нээлттэй эхийн загварууд дунд тэргүүлж буй, дэлхийн хамгийн дэвшилтэт хаалттай эхийн загваруудтай өрсөлдөхүйц” хэмээн тодорхойлсон байна.
Вашингтоны зүгээс Хятадын дэвшилтэт чип болон хиймэл оюун ухааны салбарын эсрэг экспортын хориг тогтоосон энэ үед “DeepSeek” хиймэл оюун ухааны салбар дахь АНУ-ын тэргүүлэх байр сууринд халдаж чадсан нь хориг төдийлөн үр дүнд хүрээгүйн илрэл боллоо.
“ChatGPT”-ээс эхлээд “DeepSeek” хүртэл хиймэл оюун ухааны загваруудыг сургахад дэвшилтэт чип шаардагддаг. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2021 оноос хойш эдгээр чипийг Хятадын хиймэл оюун ухааны загваруудыг сургахад ашиглахыг хориглох, мөн Хятад руу экспортлохыг нь зогсоохын тулд хориг арга хэмжээгээ өргөжүүлсэн юм.
Гэсэн хэдий ч “DeepSeek”-ийн судлаачид өнгөрсөн сард нэгэн нийтлэлдээ “DeepSeek-V3” загварыг сургахад Америкийн чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн “H800” чипийг ашигласан бөгөөд 6 сая хүрэхгүй ам.доллар зарцуулсан болохоо дурдсан байдаг.
Гэхдээ уг загварыг сургахад ашигласан чип нь Вашингтоны Хятад руу экспортлохыг хориглосон “Nvidia”-ийн хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүнээс бага хүчин чадалтай ба сургалтын зардал харьцангуй бага байгаа нь “DeepSeek-V3”-ын үр дүнд эргэлзэхэд хүргээд байгаа аж.
2023 онд Хятадын “Baidu” компани дотоододоо анх удаа хиймэл оюун ухааны загварыг танилцуулж байв. Тэр цагаас хойш Хятадын олон арван том, жижиг технологийн компаниуд өөрсдийн хиймэл оюун ухааны загваруудыг гаргасан ч “DeepSeek” нь АНУ-ын хамгийн сүүлийн үеийн загваруудтай өрсөлдөж, тэр ч байтугай түүнээс ч давсан үзүүлэлттэй гэдгээрээ АНУ-ын технологийн салбарынхны магтаалыг хүртсэн анхны компани болоод байна.
Одоогоор Ханжөү хотод төвтэй “DeepSeek” стартапыг 2023 онд байгуулагдсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй байна.
Эх сурвалж: Reuters

#хиймэл оюун ухаан, #DeepSeek, #AI Assistant,