Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайныг зогсоохын тулд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй аль болох хурдан уулзах хүсэлтэй байгаагаа, мөн цөмийн зэвсгийн нөөцийг хорогдуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос Путин, Трамп нар энэ амралтын өдрүүдээр утсаар ярих уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Путин бэлэн байгаа. Бид Вашингтоноос холбоо барихыг хүлээж байна. Бүгд бэлэн байгаа. Гэхдээ хэзээ дуудлага хийгдэхийг хэлж мэдэхгүй байна. Дуудлага хийгдсэний дараа бид мэдээлэх болно” гэж хариулжээ.
Пүрэв гарагт Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад видео холбоосоор үг хэлэхдээ Трамп цөмийн зэвсгийн нөөцийг багасгах хүсэлтэй байгаагаа хэлээд саналыг нь Орос, Хятад улс дэмжиж магадгүй гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
“Бид цөмийн зэвсгээс ангижрахыг хүсэж байна ... Ерөнхийлөгч Путин цөмийн зэвсэг хорогдуулах санааг маш таатай хүлээж авсан. Биднийг дэлхийн бусад улс орнууд ч дагана гэж бодож байна. Хятад ч үүнд нэгдэх болов уу” гэж Трамп хэлсэн.
Песковын хэлснээр Путин мөн цөмийн зэвсгээс ангижрах яриа хэлэлцээрийг аль болох хурдан сэргээх хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн байна. Гэхдээ хэлэлцээрт Франц, Их Британи зэрэг бусад орныг хамруулахын тулд өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй байх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
“Бидний зүгээс энэ талаар ашиг сонирхлоо илэрхийлж байсан. Дараагийн алхмыг АНУ хийх ёстой ч манай улстай харилцаа холбоогоо тасалсан” гэж цааш нь хэлжээ.
Дэлхийн хамгийн том цөмийн гүрнүүдийн хооронд цөмийн зэвсгийг хянах сүүлчийн тулгуур багана болох “New START” гэрээ 2026 оны хоёрдугаар сарын 5-нд дуусгавар болох юм.
Песков мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский энхийн гэрээ байгуулахад бэлэн гэсэн Трампын мэдэгдлийг няцаагаад, Зеленьский 2022 онд Путинтэй ямар ч хэлэлцээр хийхгүй гэсэн зарлиг гаргасан болохыг тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Доналд Трамп, #Кремль, #ОРос, #Украины дайн,