Идэвхтнүүдийн олон арван жил үргэлжилсэн тэмцлийн үр дүнд Тайланд улс нь өнгөрсөн жил ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан Азийн гурав дахь, Зүүн Өмнөд Азийн анхны улс болсон.

Гэрлэлтийн тэгш байдлын шинэ хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд энэ өдөр Тайландад 1,448 хос гэрлэлтээ бүртгүүлэх төлөвтэй байна. Энэ нь Тайландын иргэний хуульд заасан эхнэр, нөхөр гэсэн үгийг гэрлэгсэд болгож өөрчилснийг бэлгэдсэн тоо аж.

Нэг-дөрөв-дөрөв-найм гэдэг нь гэрлэлтийн тэгш эрхийн төлөөх тэмцлийг бэлгэддэг. Энэ нь хайрыг ямар хэлбэртэйгээс үл хамааран хүлээн зөвшөөрч, магтан дуулдаг нийгмийг бий болгох хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг илэрхийлдэг гэж Бангкок Бахархал нэртэй ЛГБТ эрхийн төлөөх бүлэг мэдэгдсэн байна. 

Энэ өдөр мөн Тайландын парламент солонгон өнгийн далбаа мандуулж, худалдааны төвүүд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Тухайлбал, Бангкок дахь тансаг зэрэглэлийн худалдааны төвд болсон ёслолын үеэр 200 гаруй хос тангараг өргөсөн байна.

Мөн нэг өдрийн дотор хамгийн олон ижил хүйстний гэрлэлтийг бүртгэсэн үйл явдлыг Гиннесийн номд бүртгүүлэхээр зохион байгуулагчид болон холбогдох байгууллагууд төлөвлөжээ.

Шинжээчид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн шинэ хуулийг Тайландад ЛГБТК хүмүүсийг илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөхөд түлхэц өгөх чухал алхам гэж үзэж байна. 

Хэдийгээр ЛГБТК хосууд эд хөрөнгөө удирдах, өв залгамжлах, үрчлэн авах, хамтрагчийнхаа эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргах зэрэг бусад хосуудын адил эрхтэй болсон ч олон хууль жендерийн хувьд саармаг (нейтрал) бус байгаа тул илүү их өөрчлөлт шаардлагатай хэвээр байгааг идэвхтнүүд хэлж байна.

Эх сурвалж: Reuters

#тайланд, #гэрлэлтийн тэгш эрхийн тухай хууль, #ижил хүйстнүүдийн гэрлэлт,