Хунтайж Харригийн News Group Newspapers (NGN)-ийн эсрэг олон жил үргэлжилсэн тэмцэл лхагва гарагт шүүх хурал эхлэхийн өмнө дуусгавар болжээ.

Харригийн өмгөөлөгчийн хэлснээр хэвлэлийн магнат Руперт Мердокийн эзэмшдэг NGNнь хунтайжийг хууль бус үйлдлийн хохирогч болсныг, мөн гар утсыг нь хакердсанаа хүлээн зөвшөөрснөөс гадна учруулсан хохирлоо барагдуулахаар болсон байна.

Чарльз хааны бага хүү 40 настай Харри нь NGNкомпаниас эрхлэн гаргадаг “The Sun” болон одоо татан буугдсан “News of the World” сэтгүүлийг 1996 оноос 2011 оны хооронд түүний талаарх хувийн мэдээллийг цуглуулахдаа хууль бус арга ашигласан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаад байсан юм.

Шүүх хурал Лондон хотын Дээд шүүхэд мягмар гарагийн өглөө эхлэх байсан ч хоёр талын өмгөөлөгчдийн хүсэлтээр удаа дараа хойшлоод байв.

Харригийн өмгөөлөгч Дэвид Шерборн шүүгчдэд хандан Талууд тохиролцоонд хүрснийг шүүхэд мэдэгдэж байгаадаа баяртай байнагэж хэлээд, дараа нь шүүгдэгчийн өмнөөс уучлалт гуйсан захидлыг уншсан байна.

Захидалд өгүүлснээр “NGN” нь мөн Харригийн талийгаач ээж болох Диана гүнжийн хувийн амьдралд хөндлөнгөөс оролцсондоо уучлалт гуйжээ. 

Эх сурвалж: CNN

#хунтайж харри, #Руперт Мердок, #The Sun, #News of the World,