Тэрбумтан Илон Маскийн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолын хийсэн үйлдэл нацист мэндчилгээтэй харьцуулагдаж байна.

Маск Вашингтон дахь Capital One Arena”-ийн тайзан дээр үг хэлж байхдаа  Энэ бол жирийн нэг ялалт байгаагүй. Хүн төрөлхтний соёл иргэншлийн замналыг өөрчлөх мөч юм. Үүнд сонгуулийн үр дүн маш чухал нөлөө үзүүлсэн. Үүнийг боломжтой болгосонд та бүхэнд баярлалаа!гэж хэлсэн байна.

Дараа нь тэрээр баруун гараа зүрхэн дээрээ тавиад, дээш сунгах үйлдлийг хоёр удаа давтжээ.

Тэрээр дохио зангаагаа дуусгахдаа Би зүрх сэтгэлээрээ та бүхэнтэй хамт байгаа шүү. Та бүхний ачаар хүн төрөлхтний ирээдүй баталгаатай боллоо гэж хэлжээ. 

Маскийн энэхүү дохио зангаа олны анхаарлыг татсан байна.

Тухайлбал, Jerusalem Post сонин Илон Маск Трампын тангараг өргөх ёслолын үеэр Зиг Хайль хийсэн үү? гэж асуужээ.

Мөн нацистуудтайгаа холбоотой хэмээн хориглосон мэндчилгээг илт ашигласанд Европ даяар дургүйцсэн хариу үйлдэл үзүүлсэн байна. 

Харин антисемит хэргүүдийг шалгадаг “Anti-Defamation League” үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв. @elonmusk санаатайгаар нацист мэндчилгээ хийгээгүй, харин хөөрсөн үедээ эвгүй дохио зангаа хийсэн байх, гэхдээ хүмүүс сэрэмжтэй байгаад бид талархаж байна гэж даваа гарагт “X” дээр бичжээ. 

Гэхдээ Герман дахь Мюнхен болон Дээд Бавари дахь еврейчүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Шарлотт Кноблоч энэхүү дохио зангааг маш ихээр цочирдуулсан гэж тодорхойлсон байна.

Тэрээр мэдэгдэлдээ Илон Маскийн улс төрийн байр суурь, Германы парламентын сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцож, ардчиллыг эсэргүүцэгч намыг дэмжиж байгаа нь илүү түгшүүр төрүүлж байна гэж өгүүлжээ. 

Маск удахгүй болох үндэсний сонгуулиар Германы аюулгүй байдлын албанаас барууны хэт даврагч гэж цоллуулсан цагаачлалын эсрэг, Исламын эсрэг үзэлтэй хэт барууны Германы Альтернатив (AfD) намыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэрээр энэ сарын эхээр “X” дээр намын даргын хамт хийсэн нэвтрүүлгээ цацсан.

Хариуд нь Маск Үнэнийг хэлэхэд бохир дайралтаа сайжруулах хэрэгтэй. Бүгдийг Гитлертэй адилтгадаг хандлагаас чинь залхаж байна гэж Xплатформ дээр жиргэжээ.

Эх сурвалж: Reuters

#илон маск, #Зиг хайль, #нацист мэндчилгээ,