Туркийн Болу хотод орших цанын баазын зочид буудалд гал гарсны улмаас 66 хүн амиа алдаж, 51 хүн бэртэж гэмтжээ.
Гал 12 давхар Гранд Картал зочид буудалд орон нутгийн цагаар 03:27-д эхэлсэн бөгөөд буудалд байрлаж байсан 234 хүний зарим нь цонхоор үсрэхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Туркийн дотоод хэргийн яамны мэдэгдэлд өгүүлснээр наад зах нь хоёр хүн зочид буудлын цонхноос үсэрч нас баржээ.
Гал гарсан шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч урьдчилсан байдлаар гал зочид буудлын 4-р давхрын рестораны хэсэгт гарч, дээд давхарт тархсан гэж дүгнэсэн байна.
Болу мужийн захирагч Абдулазиз Айдиний хэлснээр хотын төвөөс Карталкая дахь зочид буудал хүртэл зайтайгаас гадна цаг агаарын нөхцөл байдлаас болоод гал унтраах машин ирэхэд нэг цаг гаруй хугацааг зарцуулсан гэв.
Аврах ажиллагаанд 267 хүн оролцсон ба гал тархах үед өрөөнөөсөө гарч чадаагүй үлдсэн хүмүүс байгаа эсэхийг шалгаж байгаа аж.
Болу уулсыг Истанбул болон нийслэл Анкарагаас хүмүүс ихээр зорьж ирдэг бөгөөд хоёр долоо хоног үргэлжилдэг сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор зочид буудал өндөр ачаалалтай ажиллаж байжээ.
Эх сурвалж: Reuters

#турк, #Болу, #Гранд Картал зочид буудал,