АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөх ёслолынхоо үеэр АНУ-Мексикийн хил дээр үндэсний хэмжээнд онц байдал зарлах зэргээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглан нэн чухал асуудлууд дээр шуурхай арга хэмжээ авахаа амлалаа. 

Төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ёслолын ажиллагааны дараа Трамп хилийн хяналтыг чангатгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, засгийн газрын олон талт байдлын хөтөлбөрүүдийг зогсоох хэд хэдэн гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Мөн хил рүү цэргийн бие бүрэлдэхүүн илгээх, зарим хар тамхины бүлэглэлүүдийг террорист байгууллагад тооцох, орогнол хүссэн өргөдлийг нь шийдвэрлэх хүртэл цагаачдыг Мексикийн талд хүлээхийг шаарддаг бодлогыг сэргээх зэрэг нэн даруй хийхээр төлөвлөж буй хэд хэдэн алхмуудыг тэрээр дурджээ.

Трамп Бүх хууль бус нэвтрэлтийг нэн даруй зогсооно гэж хэлээд, түүний засаг захиргаа сая сая гэмт хэрэгтнийг ирсэн газар руу нь буцаах үйл явцыг эхлүүлнэ гэж хэлсэн байна.

Миний хамгийн чухал үүрэг бол улс орноо аюул заналхийлэл, түрэмгийллээс хамгаалах явдал юм гэж нэмж хэлэв. 

Трампын засаг захиргааны шинэ албан тушаалтнууд түүнийг албан ёсоор ажлаа хүлээж авмагц олон арван зарлиг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний 10 нь цагаачлалын бодлоготой холбоотой гэдгийг мэдэгдсэн.

Албаны хүмүүсийн хэлснээр Трамп бичиг баримтгүй цагаачдын хүүхдүүдийг автоматаар АНУ-ын иргэн гэж тооцохоо болихын тулд АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгодог явдлыг зогсоохоор төлөвлөж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь АНУ-ын үндсэн хуульд тусгагдсан бөгөөд өөрчлөхийн тулд Конгрессын хоёр танхимын гуравны хоёрын санал шаардлагатай юм.

Шинэ засаг захиргаа мөн Байдены үед нэвтрүүлсэн цагаачдад зориулсан цаг захиалах гар утасны аппликэйшн болох CBP One-ыг устгахаар төлөвлөжээ. Байдены засаг захиргаа уг аппаар дамжуулан ойрын гурван долоо хоногт ойролцоогоор 30,000 цаг товлоод байсан нь бүгд хүчингүй болсон байна. Мөн нийт 270,000 цагаач Мексикт CBP One”-ыг ашиглан АНУ руу нэвтрэх боломжийг хүлээж байгаа гэсэн тооцоо байгаа аж.

Түүнчлэн Трамп АНУ-ын худалдааны тогтолцоонд "бүрэн шинэчлэл" хийхээ амлаад, эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор Үндэсний эрчим хүчний онцгой байдал зарлахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Доналд Трамп,