Богино хугацаанд цэргийн дэглэм зарласныхаа төлөө бослого, үймээн самууны хэргээр шалгагдаж байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолын баривчилгаа хамгаалалтын албаных нь эсэргүүцлээс болоод хойшлогдоод байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок ерөнхийлөгчийн хамгаалалтын алба (PSS)-ны даргын огцрох өргөдлийг өнөөдөр хүлээн авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгадаг “CIO”-р ахлуулсан мөрдөн байцаагчдын баг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр Юныг баривчлахаар түүний өргөөнд нэвтэрсэн боловч ерөнхийлөгчийн хамгаалалтын албатай зөрчилдсөний улмаас зургаан цагийн дараа ажиллагаагаа зогсоосон юм. 

CIO албан тушаалтнуудын хэлснээр тухайн үед PSS-ийн ажилтнуудын биед галт зэвсэг байсан бөгөөд нөхцөл байдал хурцдах эрсдэлтэй байжээ.

Өмнө нь цагдаагийн байгууллагад ахлах албан тушаал хашиж байсан PSS-ийн дарга Пак Чон Жүн нь баривчлах шүүхийн тогтоолыг гүйцэтгэхэд саад учруулсан гэх хэргээр цагдаад байцаагдахынхаа өмнөхөн огцрох өргөдлөө өгсөн аж. 

Тэрээр өнөөдөр байцаалт өгөхөөр цагдаагийн газарт ирэхдээ сэтгүүлчдэд хандан одоогийн ерөнхийлөгчийг баривчлах оролдлогыг буруушаагаад, Ямар ч тохиолдолд бие махбодын мөргөлдөөн, цус урсах ёсгүй гэж мэдэгдсэн байна.

Арванхоёрдугаар сарын 14-нд парламентын гишүүд Юны эсрэг импичментийн саналыг дэмжиж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Одоогоор Үндсэн хуулийн шүүх түүнийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах уу эсвэл эгүүлэн томилох уу гэдгийг хэлэлцэж байгаа бөгөөд өмгөөлөгчид нь Юныг шүүхээс гарсан аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдгийг өчигдөр мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #баривчлах ажиллагаа, #ерөнхийлөгчийн хамгаалалтын алба,