Түшээт хан Дашнямын хэрэглэж байсан үнэт эдлэлүүдийг 1968 оны үзмэр цуглуулгаар Гурванбулаг сумын иргэн Тарваас худалдан авснаар орон нутгийн музейд 57 жил хадгалагдаж байна.

XIX-XX зууны үед монгол дархны дахин давтагдашгүй уламжлалт аргаар урласан маш нарийн ур хийцтэй гоёл чимэглэл өвөрмөц хээтэй хоолны савх, хэт зэрэг иж бүрэн үнэт металл болох мөнгөн тоногтой 4 шүр, 4 оюу шигтгээтэй хэт хутга нь тус музейн нандин үзмэрүүдийн нэг.

Түшээт хан Дашням 1904 онд 19 настайдаа Халхын 14 дүгээр Очирбат Түшээт ханаар өргөмжлөгдөн төрийн хэрэгт зүтгэж манжийн дарлалаас ангижран тусгаар тогтноход идэвхийлэн оролцсон байна.

Чингис хааны хамгийн ойрын алтан ураг учраас 1911 онд Монголын хаанаар өргөмжлөгдөх магадлалтай байсан тэрээр 1912 оны хоёрдугаар сард Богдын дайллагын дараа 27 насандаа хорлогдож таалал төгсжээ.

Түүний хүү Дашнямын Доржсүрэнхоролжав 1912 онд дөнгөж тавхан насандаа эцгийнхээ орыг залган хан ширээнд суусан бөгөөд Түшээт хан аймгийн хамгийн сүүлчийн засаг ноён 1908-1937 онд хийж байжээ.

#Булган,