Мягмар гарагт Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах тогтоолын хугацааг сунгах шийдвэр гаргажээ.

Сөүл хотын баруун дүүргийн шүүх “CIO” буюу өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газраар ахлуулсан мөрдөн байцаагчдын хүсэлтийг хүлээн авч, даваа гарагт дууссан баривчлах тогтоолын хугацааг сунгасан байна.

Өнгөрсөн баасан гарагт мөрдөн байцаагчид Юныг баривчлахаар түүний өргөө рүү нэвтрэхийг оролдсон боловч ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны эсэргүүцэлтэй тулгарсны улмаас бүтэлгүйтсэн юм.

Мөрдөн байцаагчид шүүхээс баривчлах тогтоолыг хэр хугацаагаар сунгасан талаар мэдээлэл өгөөгүй ч Юныг саатуулахад гарч буй хүндрэлүүдийг харгалзан долоо хоногоос илүү хугацаагаар сунгасан байж магадгүй гэж таамаглаж байна.

Юн нь үймээн самуунтай холбоотой хэргээр түүнийг мөрдөн шалгаж буй багийн зарлан дуудах хуудсыг удаа дараа үл тоомсорлосны дараа “CIO” арванхоёрдугаар сарын 30-ны өдөр түүнийг баривчлах зөвшөөрлийг шүүхээс хүсэж байв.

Маргааш нь шүүх баривчлах тогтоол гаргасан бөгөөд энэ нь тус улсын түүхэнд анх удаа албан тушаалаа хашиж буй ерөнхийлөгчийг цагдан хорих шийдвэр гаргасан явдал болсон юм.

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #баривчлах ажиллагаа,