Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас малчдын туршлага солилцох уулзалтыг Өлгий хотод өнөөдөр зохион байгуулав.

Уулзалтад сайн туршлагатай малчдын төлөөлөл, малжуулах хөтөлбөрт хамрагдсан  малчид оролцлоо.

Энэ жил малжуулах хөтөлбөрт тус аймгийн 13 сумын малгүй болон цөөн малтай 160 өрхийг хамруулсан. Хөтөлбөрт хамруулсан иргэдэд 1.3 тэрбум төгрөгөөр 13308 толгой мал худалдан авч өгсөн байна. Тухайн санхүүжилт нь эргэн төлөгдөх нөхцөлтэй бөгөөд малжуулсан иргэд авсан малынхаа үнийг 36 сарын дотор мөнгөн хэлбэрээр 100 хувь эргүүлэн төлнө.

Өнөөдрийн уулзалтын үеэр эдгээр малчдад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж байгаа малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ болон мал маллах арга ухаан, мал сүргийн эрүүл мэнд, эрүүл малын ашиг тус, малчдын нийгмийн даатгал татварын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч санал солилцлоо. 

#Баян-Өлгий,