Цахилгаан машин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнтэй тулгарсан Японы томоохон авто машин үйлдвэрлэгч “Honda Motor” болон “Nissan Motor” компаниуд нэгдэх хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон талаар “Nikkei” сонин мягмар гарагт мэдээлжээ.
Одоогоор “Honda” болон “Nissan” дээрх мэдээллийг баталгаажуулаагүй байна.
“Энэ оны гуравдугаар сард зарласанчлан ‘Honda’ болон ‘Nissan’ харилцан бие биеийхээ давуу талыг ашиглах замаар ирээдүйд хамтран ажиллах янз бүрийн боломжуудыг судалж байна” гэж компаниуд тус тусдаа мэдэгдээд, хувьцаа эзэмшигчдэдээ цаг тухайн үед нь мэдээлэх болно гэжээ.
“Nissan”-ий томоохон хувьцаа эзэмшигч Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” нэгдэх хэлэлцээрийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан ба тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Зах зээл цахилгаан автомашин руу хурдацтай шилжиж байгаа энэ үед уламжлалт автомашин үйлдвэрлэгчид томоохон сорилтуудтай тулгараад байгаа. Зах зээлд тэргүүлэгч “Tesla” болон Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн ширүүн өрсөлдөөн, мөн Европ, АНУ-ын зах зээлд уламжлалт автомашины эрэлт буурч байгаа зэрэг дарамт нь эдгээр үйлдвэрлэгчдийг өөрчлөлтөд дасан зохицохын тулд хамтран ажиллахад хүргэж байгаа бололтой.
“Honda”-ийн зах зээлийн үнэлгээ 5.95 их наяд иен (38.8 тэрбум ам.доллар) бол “Nissan”-ийнх 1.17 их наяд иен (7.6 тэрбум доллар) бөгөөд тэдний нэгдэл нь 2021 онд “Fiat Chrysler” болон “PSA” компаниуд нэгдэж “Stellantis”-ийг бий болгож байсан 52 тэрбум долларын хэлэлцээрээс хойших салбарын хамгийн том гэрээ болох аж.
“Toyota”-ийн дараа Японы хоёр, гурав дугаарт ордог томоохон автомашин үйлдвэрлэгч “Honda”, “Nissan” нар нийлээд 2023 онд дэлхийн хэмжээнд 7.4 сая автомашин борлуулсан бол Хятад улс дангаараа арваннэгдүгээр сард дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын бараг 70 хувийг эзэлж, сард 1.27 сая гаруй автомашин худалдсан байна.
Өнгөрсөн гуравдугаар сард “Honda”, “Nissan” хоёр цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт хамтран ажиллахаар тохиролцож байсан бөгөөд наймдугаар сард батерей, электрон тэнхлэг болон бусад технологи дээр хамтран ажиллахаар тохиролцож, харилцаагаа гүнзгийрүүлж байв.
“Nikkei”-ийн мэдээлснээр автомашин үйлдвэрлэгчид удахгүй шинэ нэгдсэн аж ахуйн нэгжийн талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Nissan, #Япон, #автомашин үйлдвэрлэгч, #Honda,