Өмнөд Солонгосын эрх баригчид Ерөнхийлөгч Юн Сук Ёолын онц байдал тогтоох гэсэн оролдлогыг шалгах ажлын хүрээнд нэгжлэг хийж, нотлох баримт цуглуулахаар өнөөдөр дахин ерөнхийлөгчийн Тамгын газарт нэвтрэхээр оролджээ.
Дайн байлдааны үеийн онц байдал зарласных нь төлөө өнгөрсөн бямба гарагт Юныг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа.
Цагдаа болон өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгадаг агентлагийн хамтарсан мөрдөн байцаах баг Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамгаалалтын албаны компьютерын серверт нэвтэрч, цагдаагийн комиссарын ашиглаж байсан утас болон өөр бусад утасны бичлэгийг авахаар оролдсон болохыг “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Онц байдал зарласантай холбогдуулан эрх баригчид Ерөнхийлөгчийн Тамгын газарт хоёр дахь удаагаа нэгжлэг хийхээр оролдож буй нь энэ юм. Арванхоёрдугаар сарын 11-нд ерөнхийлөгчийн хамгаалалтын алба мөрдөн байцаагчдыг нэвтрүүлээгүй, оронд нь Ерөнхийлөгчийн тамгын газар сайн дураараа зарим баримтыг гаргаж өгч байв.
Одоогоор холбогдох байгууллагуудаас нэгжлэгийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Бямба гарагт парламент түүнийг огцруулах санал хураалт явуулсны дараа олон нийтэд хандан үг хэлснээсээ хойш Юн олны өмнө гараагүй бөгөөд эрх баригчид болон Үндсэн хуулийн цэц түүнтэй холбоо барьж, мөрдөн байцаалтад дуудаж чадахгүй байгааг албаны хүмүүс мэдэгджээ.
Тэрээр бослогын хэрэг болон түүнийг албан тушаалаас нь огцруулах эсвэл бүрэн эрхийг нь сэргээх эсэхийг шийдэх Үндсэн хуулийн цэцийн өмнө өөрийгөө хамгаалахын тулд хуулийн баг бүрдүүлж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Ерөнхийлөгчийн Тамгын газар, #Өмнөд Солонгос, #Юн Сук Ёол, #нэгжлэг,