АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Канадын импортын бараанд ногдуулдаг татварыг нэмнэ гэж сүрдүүлсний дараа тус улсын засгийн газар даваа гарагт хилийн аюулгүй байдалд 1.3 тэрбум канад доллар зарцуулах саналыг танилцуулжээ.

Трамп АНУ руу чиглэсэн цагаачид болон хар тамхины урсгалыг бууруулахгүй бол Канад, Мексикээс АНУ руу экспортлох бүх бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж анхааруулаад байгаа.

Мэдэгдэлд дурдсанаар санхүүжилтийг Канадын нийтийн аюулгүй байдал, Канадын Хилийн албаны агентлаг, Харилцаа холбооны аюулгүй байдлын байгууллага, Канадын хааны морьт цагдаа зэрэг байгууллагуудад хуваах гэнэ.

Мөн засгийн газар Канадын хилийн албанд экспортын барааг шалгах эрх мэдлийг олгохын тулд Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын хилийн харуулын алба өнгөрсөн аравдугаар сараас энэ аравдугаар сарын хугацаанд Канад-АНУ-ын хилийн ойролцоогоос 23,000 гаруй цагаачийг баривчилсан нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Харин энэ хугацаанд АНУ-Мексикийн хилийн ойролцоогоос 1.5 сая цагаач баривчлагдсан ​​байна.

Канадын хууль сахиулах албаныхан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хилийн энэ хэсэгт илүү олон камер, мэдрэгч суурилуулсан ч өмнөдийг чиглэсэн цагаачдын урсгалыг зогсоохын тулд хийж чадах зүйл нь хязгаарлагдмал байгааг хүлээн зөвшөөрдөг.

Гэсэн ч Оттава өмнөд хилийн боомтууд дахь офицеруудын тоог нэмж, технологийн хүртээмжийг сайжруулах амлалт өгөөд байгаа.

Эх сурвалж: Reuters

#Доналд Трамп, #Канад, #хилийн аюулгүй байдал, #татварын нэмэгдэл,