Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Г.Энхнаранг урилаа.

 Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцав.

-Сүүлийн үед хийж буй уран бүтээлийнх нь талаар яриагаа эхэлье?

-Хамгийн сүүлд “Дуу” реалити шоуны сонгодог багт орж А.Долгор багшийн удирдлагад “Гэгээн зөн” сонгодог хайрын тухай дууг энэ намар дүрсжүүлж олон түмэндээ хүргээд байна. Дуэт уран бүтээл гэвэл А.Энхнаран хөгжмийн зохиолчийн “Хайрын аялгуу” поп дууг “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржавтай хамтарч дуулсан шинэхэн уран бүтээлээ өлгийдөөд байна.

-Яагаад дуурийн дуулаач мэргэжлийг сонгосон бэ. Юу нөлөөлсөн бэ?

-Манай ээж дуучин А.Долгортой сайн найзууд. Бага байхдаа дуучин А.Долгор гуайг л харж, том болоод яг л ийм хүн болно доо гэж боддог байсан учраас дуурийн дуучин болсон доо. Багасаа их дуулдаг, их тууштай хүүхэд байсан. Нэг л мэдэхэд дуурийн дуучин А.Долгорын шавь болсон байсан. /инээв/

Дуурийн дуулаачаар СУИС-д 5 жил, Москвад 6 жил нийтдээ 11 жил сурсан. 2018 оноос хойш Драмын театр гэх их айлд ажиллаж байна.

-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч гэлээ гэрийнхэнд маань бүгдэд нь урлагийн авьяас бий.  

-Багадаа урлаг соёлын ажилд хэр оролцдог байсан бэ?

-Хүүхэд байхын л хаана урлаг соёл, дуу хуур, спортын ажил байна тэр бүхэнд оролцдог байлаа.

Би хичээлдээ гайгүй байсан учраас олимпиад гээд сургуулиа төлөөлж явах ажлуудад идэвхтэй оролцдог хүүхэд байсан. Ер нь л нийгмийн идэвх өндөртэй хүүхэд байв. Эцсийн бүлэгтээ урлагаа сонгоод дуучин болчихсон.

-Дуурийн дуучин байх хэцүү юу?

-Өөрөө энэ мэргэжлийг дурлаж сонгочихоод хэцүү гэж хэлбэл сонин байх. Дуучин байна гэдэг маш том хариуцлага байдаг. Тухайлбал, ганцхан монгол хэлээр дуулахгүй. Маш олон орны хэлээр дуулна. Дуугаа зөв дуулах, үзэгчдээ хүндэлж, бүхнийг төгс хийх ёстой байдаг. Зөв хэллэгээс авахуулаад олон хуудастай зузаан нотыг хүртэл бүтнээр нь цээжлэх үе ч бий. Тухайлбал, гол дүр, туслах дүр гээд дүр авсан тохиолдолд үгээ бүгдийг цээжлэхээс авахуулаад ажиллагаа ихтэй.  Хоёрдугаарт, тайзан дээр яг жүжигчид шиг жүжиглэдэг. Кино үзэхэд ямар байдаг билээ яг л кино жүжигчид шиг жүжиглэдэг.  Бид кино үзэхдээ яаж дотор нь орж үздэг билээ яг л тэрэн шиг л жүжигчилж, дуулж, жүжгэндээ ордог. Тэр болгоныг тооцоолж, удирдаачаа харах, хөгжмөөсөө зөрөхгүй байх ёстой. Мөн  ямар ч микрофон хэрэглэхгүй нэн ялангуяа заалны арын үзэгчдэд миний дуу хоолой маш тод сонсогдох ёстой байдаг. Энэ бүгдийг тооцоолж тайзан дээр гардаг. Бүх л дуурийн дуучин энэ том ачааг үүрээд тайзан дээр гардаг.

Дуурийн дуучин хүн 3 цаг тайзан дээр дуулахад маш их эрч хүч, энерги зарцуулдаг. Судалгаагаар 3 цаг зогсолтгүй дуулах нь гүний уурхайд 6-7 цаг ажилласантай тэнцэх хэмжээний хүч зарцуулдаг гэж гарсан байдаг. Бид тайзан дээр гоё харагдаад байгаа боловч маш их энерги, хүчээ шавхдаг.

-Дуучин байхад сэтгэлзүй их чухал байх?

-Дуу авиа тэр чигээрээ сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Муухай зүйл амьдралд тохиолдоход хоолой зангираад юм ч ярьж чадахгүй үе олон байдаг. Гэтэл бид нар тийм үедээ ч  юу ч болоогүй юм шиг инээж, өөрийгөө тайвшруулж тайзан дээр гарна гэдэг бол үгээр хэлэхийн аргагүй маш том сэтгэл зүй юм.  Дуурийн дуучинг хүндлэх хэрэгтэй. Урлаг дундаа дуурийн дуучин хамгийн хэцүү нь байдаг. Бүх зүйл амьдаар явна, бүх юм алдаагүй байх ёстой, бүгдийг зэрэг хийж чаддаг байх гээд бүхнийг төгс хийх ёстой. Манай А.Долгор багш “Дуулна гэдэг бол ухаан юм” гэж захидаг. Тухайлбал, дууны өнгөө хэрхэн зөв авах вэ гээд биеэ бэлдэж, бэлдэж байгаад л яг энэ үед л би гоё дуулдаг гэдэг ч юм уу энэ бүхнийг тооцоолдог гэж бодохоор яалт ч үгүй багшийн маань хэлсэн нь батлагдаад байгаа юм.

-Дуурийн дуу дуулахад шантрах үе олон байх.  Ер нь дуулахад тухайн дуучнаас хөдөлмөр, зүтгэл шаарддаг юм шиг санагддаг?

-Би их дайчин хүн л дээ. Ямарваа нэгэн юманд урам хугардаггүй, хэзээ ч итгэлээ алдах үе надад байгаагүй. Гэхдээ, мэдээж дүр бүтээхэд хэцүү үеүд зөндөө бий. Кино жүжигчдийн хувьд эсрэг дүрийг маш сайн бүтээдэг гэж ярьдаг. Яг л түүн шиг бид нар бас тайзан дээр тэгдэг байж магадгүй. Миний хувьд хөгшин хүний дүрийг бүтээхэд их хэцүү байдаг. Өөрөө залуу учраас алхаа, гишгээнээс авахуулаад л их өөр. “Гүй ээ чи амьдралын Энхнаран яваад байна наад алхаагаа зас л даа чи” гэх мэт өчнөөн эргэцүүлэх асуудал, бэрхшээл тулгардаг. /инээв/ Ер нь бол дүр болгон л хэцүү. Түүн дотор дараагийн дүр рүү шилжих маш хэцүү байдаг. Энэ мэтчилэн бид тоглох гэж буй дүрээ маш сайн судлах шаардлага зайшгүй л түлгардаг. Тухайлбал, хэдэн настай хүүхэд, тухайн дүр нь дурлачихсан байсан уу, эсвэл өвчин зовлонд нэрвэгдсэн байсан уу гэх мэт тухайн дүрийнхээ сэтгэл зүйг өөртөө “өвөртөлж”, нүүрний үйл хөдлөл, хоолойны өнгөө бэлтгэж дүр болгон дээрээ шамдан ажилладаг.

-Нийгмийн оролцоо ихтэй хүүхэд байжээ. Дуурийн дуулаачаас өөр мэргэжлээр ажиллах бодол байгаа юу?

-Би поп опера чиглэлээр дуулах сонирхолтой. Тухайлбал, хоёр жилийн өмнө анхны соло уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн. Тэр тоглолтын эхний хэсэг цэвэр сонгодог байсан бол хоёрдугаар хэсэг нь поп опера байх жишээний.

-Поп опера дууриас ямар ялгаатай юм бэ?

-Цэвэр сонгодог бол цэвэр сонгодог буюу оркестортой гэсэн үг. Харин поп опера бол сонгодогоороо дуулна. Гэхдээ жаахан поп хөгжим оруулж хольж дуулахыг хэлж байгаа юм.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Долоон хүүхэдтэй айлын бага охин. Дөрвөн эгч, хоёр ахтай. Төв аймгийн Сэргэлэн сумынх. Эгэл жирийн айлын хүүхэд. Аав, ээж хоёр маань хоёулаа нягтлан мэргэжилтэй. Ах нар маань улсад алдар нэрээ мандуулж яваа уяач хүмүүс байдаг. Аав маань уяач хүн байсан. Нэг ёсондоо уяач айлын охин.

-Ямар спортоор хичээллэдэг вэ?

-Тогтмол бол хичээллэдэггүй. Сагс, волейбол, теннис сайн тоглодог. Бага байхдаа л чөлөөт цагаа спортоор их хичээллэж өнгөрүүлдэг байлаа. Тухайн үед утас, интернет гэж байсангүй.

-Одоо чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Чөлөөлт цаг ер нь гардаггүй. Гарвал ихэнх цагаа гоо сайханд өнгөрүүлж байна. Урлагийн хүн гоё, сайхан байх ёстой. Чөлөөт цаг гарвал үс, хуруу, хумс, арьс арчилгаа, эмнэлэг гээд өөрийгөө гоё сайхан байлгах тал дээр анхаардаг.

-Та нөхөртэй юу?

-Одоохондоо болж амжаагүй л явна. Бага байхдаа өндөр, царайлаг гээд л их жижиг юмнууд боддог байлаа. Сүүлийн үед урлагийн хүнийг ойлгодог, халамжтай хүн л надад яг тохирох юм байна гэдгийг ойлгоод байна. Намайг анзаарчихдаг, халамжтай тийм л хүн байгаасай. /инээв/

-Монгол залуус хэр санагддаг вэ. Ямар байвал зүгээр гэж боддог вэ?

-Ганц бие залуусыг анзаараад харахаар өөртөө их итгэлтэй, маш олон хүнтэй харьцдаг гэдэг нь тодорхой харагдаад байдаг. Энэ хүн гайгүй юм уу гээд харахаар өөрийгөө мэдэрчихсэн, хүүхнүүд араас нь гүйгээд өндөрт гаргачихсан байдаг. Эцсийн бүлэгт нүүр тулаад уулзахад хэн ч биш байгаад байдаг. Монгол эрчүүд бие даасан байдал их дутмаг харагддаг. Харин даруухан, өөртөө итгэлгүй залуучууд яг амьдрал дээрээ зорилготой, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай явдаг юм шиг санагддаг. Одоогоор энэ хүн ямар бол, тэр хүн ямар бол гэж сонирхож хараад л явж байна. Яг л энэ миний хань байсан байна гэсэн хүнээ олоогүй л байна. Хэрвээ ганц бие залуус байгаа бол хөрсөн дээрээ буугаарай л гэж хэлмээр байна. /инээв/

-Ном хэр уншдаг вэ?

-Би түүхэн сэдэвтэй кино үзэж, ном унших их дуртай. “Ногоон нүдэн лам” гэх зэрэг.  

-Эрэгтэй найзтай юу?

-Найз их олонтой. Тэр дундаа эрэгтэй ч найзууд зөндөө бий. Өөрийгөө эрэгтэй хүнтэй найзын хувиар найзалж чаддаг гэж боддог. Бага байхдаа ахтайгаа тоглож өссөн болоод ч тэр үү ер нь эршүүд талдаа. Гэхдээ эмэгтэйлэг чанараа алдахгүй үе ч бас бий шүү. /инээв/

-Хэр нийтэч вэ?

-Ер нь очсон газартаа би, би гээд байдаггүй. Хэнтэй ч, хаана ч явсан эвийг нь олоод харьцаж, дундаа ороод явчихаж чаддаг. Тэгэхээр өөрийгөө нийтэч гэж боддог.

-Амьдралдаа авч байсан хамгийн гоё бэлэг юу байсан бэ?

-Хүнд ер нь хамгийн гоё бэлэг бол хүсэж байсан зүйлийг нь авч өгөх л гэж би боддог. Үнэ ханш нь нэг их чухал биш шүү дээ. Магадгүй ажил ихтэй үед хоолоо идэж амжихгүй өлсөөд сууж байтал хэн нэгэн хоол оруулаад ирвэл тэр хоол ч гэсэн надад үнэ цэнтэй санагдана.  

-Хамгийн аз жаргалтай, дурсамжтай үеэ хуваалцаач гэвэл…?

-Аавтайгаа амьдарч байх үе миний амьдралын хамгийн гоё дурсамжтай үе байдаг. 

Би тайзан дээрээс хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Уран бүтээлч хүн үзэгчдийн өмнө дуугаа дуулаад үзэгчээс ирэх алга ташилтаар өөрийгөө “тэжээх” энэ мэдрэмж хамгийн гоё.

-ДБЭТ-ыг улсаас хэр дэмждэг вэ?

-Энэ сайхан байгууллагадаа би 6 дахь жилдээ ажиллаж байна. Намайг ажиллаж эхэлснээс хойш улсаас дэмжээд байгаа зүйл ажиглагдаагүй. Дэлхийн улс орнуудыг харахад сонгодог урлагаа их дэмжих нь ажиглагддаг. Харин манай улсын хувьд ардын урлагтай учраас ардын урлагаа түлхүү дэмждэг юм шиг санагдсан. Ер нь дэлхийд данстай улсын хувьд сонгодог урлагаа дэмжээд явахад гэмгүй. Манайд Соёлын яам бий болоод удаагүй байна. Тиймээс цаашид анхааралдаа аваад дэмжээд явах байх.

-Манай улсад сонгодог урлаг хэр зэрэг хөгжсөн гэж харж байна вэ?

-Биднийг бага байхад ямар байсныг мэдэхгүй. Ер нь анзаарч харж байгаагүй юм байна. Гэхдээ ямар ч байсан Дуурийн дуучин А.Долгор багшийгаа бол анзаарч их хардаг байлаа. Яг өөрөө дуурийн дуучнаар сураад, мэргэжил эзэмшээд, магистр болчихсон чинь сонгодог урлаг ямар гоё, элит урлаг вэ, энэ бол цөөнхийн урлаг юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ сүүлийн үед манайд үзэгч, шүүмжлэгчийн тоо өсөж байна. Иргэдийн боловсрол дээшлэхийн хэрээр сонгодог урлагийг сонирхож эхэлж байна.

-Та сэтгэл хөдлөл хэр өндөртэй вэ?

-Сэтгэл хөдлөл маш өндөртэй. Нэмээд хэлэхэд, жаахан хөөрүү... /инээв/. Гэхдээ яах вэ, мөрөөрөө л дөө. Хүнд гэмтэй зүйл хийдэггүй. Хүнд ямар нэгэн амлалт өгсөн л бол түүнийгээ биелүүлэхийн төлөө ардаас нь уйгагүй явдаг.

-Айдаг амьтан бий юу?

-Хулганаас их айдаг. Хөдөө явж байхад хулгана таарвал бараг ухаан алдана. Тэгтэл хулгана жил надад их ээлтэй байдаг.

-СУИС-ийг Дуурийн дуулаачаар жилд хэдэн хүн төгсдөг вэ?

-Манай СУИС-д жил болгон элсэлт авч олон оюутан төгсдөг л дөө. Гэхдээ яг дуурийн урлагаар, дуурийн сонгодог дуучнаар төгссөн ч энэ чиглэлээр явж байгаа нь цөөнх байдаг. Тухайлбал, манай ангид 10 гаруй оюутан төгсөхөд 3 нь л дуурийн дуучин болсон. Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир гэх зэрэг  төгсөлт болгоноос цөөн хэдэн хүн л яг энэ мэргэжлээр ажилладаг. Харин бусад нь зохиолын дуу, ардын дуу дуулах гэх мэт сонирхсон чиглэлээрээ салбарлаад явчихдаг. Ер нь бол уран бүтээлч хүн маш тууштай байх хэрэгтэй. Би дуурийн дуулаачаар 11 жил сурчихсан байна шүү дээ. Эргээд бодоход би өөрийгөө ямар их тууштай хүн бэ л гэж боддог.

-Үзэгчдэд хамгийн их хүрсэн уран бүтээлээсээ дурдвал?

-Москвад сургуулиа төгсөөд 2017 оны наймдугаар сард Монголд ирсэн. Тухайн үед дуучин Б.Гүрбадам анх хамтарч дуулах санал тавьж М.Эрдэнэбатын үг, Галмандахын аялгуугаар “Ганцхан чамдаа” дууг дуулж байлаа. Энэ дуу маань маш олон үзэгч, сонсогчид хүрч, хандалт өндөртэй байв.

Удаах уран бүтээл гэвэл Эрлагийн гавьяат зүтгэлтэн Баттөмөрийн ая, Амгалангийн шүлэг дуучин А.Долгор багштайгаа хамтарч дуулсан “Бодлын цагаан хун” дуу маань хандалт ихтэй, ард олонд хүрсэн байдаг. Үүний дараа дуучин Т.Дэлгэрмөрөн ахтай цуг дуулсан “Ээждээ захидал бичээрэй” гэх мэт олон сайхан уран бүтээл маань үзэгч олонд хүрсээр байна.

-Цаашид зохиолын дуу дуулах бодол бий юу?

-Гоё шүлэгтэй, үнэхээр гоё аялгуутай дуу байвал дуулна. Зохиолын дуу гэдэг чинь хүний зохиосон дууг л хэлж байгаа юм. Харин ямар жанарт оруулж дуулах нь их сонин л доо. Тэгэхээр “Бодлын цагаан хун” дууг яривал зохиолын дуу. Түүнийг дуурийн жанарт оруулаад дуулчихсан учраас сонгодог бүтээл болчихож байна.

-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Хувийн уран бүтээлийн хувьд дэлхийн сонгодог зохиолч Г.Каччиныгийн “Аве Марьяа”-гийн Мөргөлийн дуун дээр ажиллаж байна. Энэ бол миний хүсээд буй поп опера чиглэлд оруулж дуулсан цэвэр сонгодог бүтээл. Би өөрөө жанарыг нь поп опера чиглэлээр буюу шинэ хувилбараар  дуулсан гэсэн үг.

Энэ жил дэлхий алдарт хөгжмийн зохиолч Дж. Пуччинигийн 100 жилийн ой болж байна. Энэ хүрээнд Дуурийн театрт алдарт “Богема” дуурийн “Мюзетта”-ийн дүрд тоглоод байна.

-Сошиал орчинд цагийг хэр зарцуулдаг вэ?

-Өөртөө хэрэгтэй мэдээллийг аваад л гардаг. Ажил ихтэй, стресс бухимдалтай үедээ өөрийгөө тайвшруулах зорилгоор сошиалд орох үе бий бий.

-Сошиал гэлтгүй нийгэм их стресс бухимдалтай байна. Таны бодлоор энэ үеийг бид яаж туулах ёстой юм бэ?

-Дуурийн театрт бидийг хэрхэн их стресстэж байна вэ гэсэн судалгаа авсан байдаг юм. Судалгаагаар би ерөөсөө стрессгүй дуучин гэж гарсан /инээв/. Тэгээд бодсон чинь би амьдрал дээрээ ерөөсөө стресстэж байгаагүй юм билээ. Тухайлбал, манай улсад машинаар л зүгээр явж байхад бухимдал төрдөг. Хүн эрүүл байхын үндэс бол өөрийгөө хайрлахаас л эхэлнэ. Залуустаа хандаад хэлэхэд, хэт битгий их туйлшраасай, үнэн, худлыг ялгаж сураасай, үнэнийг хардаг нүдтэй, чихтэй, гэгээлэг байгаасай л гэж захья.

-Өнөөдрийн Г.Энхнаранг бүтээхэд юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?

-Миний ээж, аав. Би хүнд за гэж хэлчихээд түүнийгээ хийхийн төлөө зүтгэдэг. Энэ бол миний ээжийн олгосон хүмүүжил. Ээж маань за л гэсэн бол за, үгүй гэсэн бол үгүй гэж багаас хүмүүжүүлсэн. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил асар чухал гэдгийг харж байна. Ээжийн хэлж сургаж, хүмүүжүүлсэн хүмүүжил өнөөдрийн Г.Энхнаранг бий болгосон гэж боддог.

-Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?

-Аав, ээжийгээ л харж, тэд нараасаа үлгэр дуурайлал авдаг. Мөн миний багш А.Долгор гуай байна.

-Ойрын төлөвлөгөөнд нь гэр бүлтэй болох бодол бий юу?

-Би бэлэн байгаа ч миний зүрх сэтгэлийг хүлээж авахад бэлэн хүн гарч ирээгүй л байна. Намайг хүлээн зөвшөөрдөг дэмждэг хүн хэзээ гарч ирэхийг би хэлж мэдэхгүй. Тийм хүнийг гарч иртэл өөрийгөө хөгжүүлж, боловсрол мэдлэгээ дээшлүүлээд байж байя гэж боддог.

-Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

-Хүн үхэх нь, төрөх нь үнэн. Үхэн үхлээ дурсамж бүтээдэг. Энэ байгаа цаг хугацаанд зарим нэг нь шуналтай, их эд хөрөнгө хураагаад байдаг. Хүн шуналтай байж болох ч хүн чанараа л битгий гээгээрэй. Нэгнийгээ уучилдаг, хайрладаг, өөрийгөө хайрладаг, эрүүл энх, бүх хүн элэг бүтэн байгаасай л гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

#Г.Энхнаран,