Арваннэгдүгээр сарын 5-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулснаас хойш 50 гаруй хувиар өсөөд байгаа биткойны ханш шинэ дээд амжилт тогтоосон байна.
Дэлхийн хамгийн том криптовалютын ханш богино хугацаанд 106,000 ам.долларыг давсан ч даваа гарагт Азийн арилжаагаар 105,000 ам.доллар болж буурчээ.
Хүмүүс ирж буй Трампын засаг захиргааг Байдентай харьцуулахад криптовалютуудын зах зээлд илүү ээлтэй гэж үзэж байгаа нь үүгээр харагдаж байна.
Пүрэв гарагт АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгч газрын тосны стратегийн нөөц бүрдүүлдэгтэй адил дижитал валютын үндэсний нөөцийг бий болгох талаар бодож байгаагаа дахин мэдэгдсэн.
“XM.com” худалдааны платформоос Питер МакГайр “Сонгуулиас хойш биткойны ханш хурдацтай өссөн бөгөөд боломжийг алдах вий гэсэн айдас үүнд нөлөөлж байна” гэж “BBC”-д ярьжээ.
“Олон хөрөнгө оруулагч оны эцэс гэхэд 120,000 долларт хүрэх боломжтой гэж үзэж байгаа бол 2025 онд оны дундуур 150,000 долларыг давах тухай яригдаж байна.”
Трамп Цахиурын хөндийн бизнес эрхлэгч Дэвид Саксыг хиймэл оюун ухаан (AI) болон криптовалютын салбаарыг хариуцуулахаар нэрлээд байгаа. Сакс нь “PayPal”-ын гүйцэтгэх захирал асан бөгөөд Трампын зөвлөх, мега донор Илон Маскийн дотны найз юм.
Трамп мөн криптовалютыг дэмжигч Вашингтоны хуульч Пол Аткинсийг Уолл Стритийн зохицуулагч Үнэт цаас, биржийн комисс (SEC)-ын шинэ тэргүүнээр нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн билээ.
“SEC”-ийн одоогийн дарга Гари Генслер Трампыг тангараг өргөх өдөр буюу ирэх оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаасаа огцорно гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн юм.
Генслер нь криптовалют фирмүүдийн эсрэг хууль ёсны арга хэмжээ авч байсан нэгэн бөгөөд Трамп шинэ засаг захиргааныхаа эхний өдөр түүнийг ажлаас халахаар төлөвлөж буйгаа өмнө нь илэрхийлж байсан.
Эх сурвалж: BBC

#Bitcoin, #Биткойн, #Доналд Трамп, #криптовалют,