Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Шинжлэх ухаан-Оролцоо 2024" форумыг шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллага Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгууллаа.

Энэхүү форум шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох, улс орны хөгжилд шинжлэх ухаан, технологийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэ жилийн  онцлог нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд дэвшүүлсэн 14 мега төслөөс 6 төслийг сонгож, тэдгээрт шинжлэх ухаан, технологийн оролцоог тодорхойлон төслийг богино хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэв.  

Шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллагаас “Science engagement” буюу “Шинжлэх ухааны оролцоог” хоёр дахь жилдээ онцолж байна. Энгийнээр тодорхойлбол Шинжлэх ухааны оролцоо гэдэг нь шинжлэх ухаан болон нийгэм, эдийн засгийг холбосон гүүр, үйл явц юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан болон нийгэм, эдийн засгийн хоорондын зайг ойртуулж, харилцан суралцах, харилцан үр ашиг хүртэхэд чиглэсэн үйл ажиллагаа, харилцан үйлчлэл гэж тодорхойлж болно. Энэ нь шинжлэх ухааны нээлттэй харилцаа болон шинжлэх ухаанд олон нийт, бусад оролцогчдын оролцооны бүхий л хүрээг хамардаг. Цаашид шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, үндэсний шинжлэх ухааны чадавхыг эрэлт хэрэгцээ, шинэ санаачилга, инновацтай уялдуулан хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт бодит үнэ цэн, бүтээмж нэмэхэд чухал үүрэгтэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Энэ үеэр 2024 оны “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийн шагнал гардууллаа. Энэ онд “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ээр эрдэм шинжилгээний 10 шилдэг бүтээл /ном/, эрдэм шинжилгээний 7 шилдэг өгүүлэл тус тус шалгарав.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл /ном/:

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Монгол Улсын түүх XX-XХI зуун” 5 боть бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарлаа.

XX зуунд монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээж, бататган бэхжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, үндэсний хувьд сэргэн мандсан орчин үеийн улс болсон нь урагш дэвших үйл явцын суурь болж, ХХI зуунд улам баяжин гүнзгийрч буйг таван ботид багтаан харуулжээ.

Бүтээлийн судалгааны багт Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, МУИС, МУБИС, ХИС, Үндэсний төв архив, Чингис хаан үндэсний музей зэрэг байгууллагын 26 эрдэмтэн судлаач ажиллажээ.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор С.Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Дашдэжид нарын “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.

Тус бүтээл “Бээжин барын Гэсэр” болон “Лүн Фү Сэ хийдээс олдсон Гэсэр”-ийн барын болон хулсан үзгийн эх бичгийг сурвалж болгон уран зохиолын онолын үүднээс судалж, кирилл үсгээр хэвлэгдэж байгаагүй 7 бүлгийг үгийн сан, соёлын тайлбар, зүүлтийн хамт хэвлүүлсэн хэл, уран зохиолын харьцангуй бүрэн хэмжээний судалгаа юм.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжидын “Шинэ нөхцөл дэх шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарлаа.

Уг бүтээл Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого түүний хэрэгжилтийн талаар хийсэн судалгааны үр дүн юм. Хөгжлийн үзэл санаанд тулгуурлан, улс орны бүхий л чадавхыг шинжлэх ухаан, технологи, инновацад суурилан эдийн засгийг буй болгох, Төр-Шинжлэх ухаан-Бизнес-Иргэний нийгэм гэсэн 4 тулгуур бүхий өргөн хүрээний зөвшилцөлд хүрсэн хөгжлийн загварыг боловсруулж гаргаж ирсэн шинэ бүтцийг санал болгожээ.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа нарын “Гал түймрийн шалтгаан нөхцөл: Химийн бодис” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарав.

Тус бүтээл галын физик, химийн процессыг тайлбарласан, шатдаг болон шатамхай химийн бодис, материалын шинж чанал, шаталтаас үүссэн химийн бүтээгдэхүүний хоруу чанар зэргийг нэгтгэн тоймлосон гал түймрийн тухай онолын анхдагч, суурь материал болох боломжтой юм.

ОБEГ-ын Тасгийн дарга, доктор (Ph.D), дэд профeссор В.Батсайхан хэлэхдээ, “Эрдэмтэн судлаачдынхаа хамтаар бичсэн энэхүү бүтээл маань 2024 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсанд баяртай байна. Хүн төрөлхтний өмнө гамшиг ослоос өөрсдийгөө хамгаалах сөрөн тэсвэрлэх чадавх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурилсан арга тактик чухал юм. “Гал түймрийн шалтгаан нөхцөл: Химийн бодис” ном мэргэжлийн байгууллага, оюутан судлаачдад оюуны сорилыг давах мэдлэг өгөх болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Олон улсын Шпрингэр Нэйчур хэвлэлийн газрын Дайменшн мэдээллийн санд бүртгэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүллийн нөлөөллөөр хамгийн өндөр үзүүлэлттэй долоон өгүүлэл 2023 оны эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээр шалгарсан юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах инновацын судалгааны тэтгэлэг 2024”-ийг 10 судлаачид гардуулав. Мөн 20 дахь жилдээ уламжлан болгон зохион байгуулсан Монгол Улсын залуу судлаачдын оюуны олимп болсон “Хүрэлтогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын шилдэг залуу судлаачдад сайдын нэрэмжит грантыг 10 бүтээлд олгосон юм.

Энэхүү үйл ажиллагаанд шинжлэх ухааны байгууллага, төрийн захиргааны болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн 350 гаруй төлөөлөл оролцож, мега төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны шийдэл, инновацын талаар санал солилцов.

Энэ хүрээнд Сэргээгдэх эрчим хүч, Усан цахилгаан станц, Газрын доорх болон гадаргын ус, Хүнд аж үйлдвэр, Химийн аж үйлдвэр, Хиймэл дагуул ба тандан судлал сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, судалгааны үр дүн, инновац, технологийн шийдлийг танилцуулсан тусгай үзэсгэлэнг гаргалаа. 

#"Шинжлэх ухаан-Оролцоо 2024" форум,