Өнөөдөр Батлан ​​хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг богино хугацаанд дайн байлдааны үеийн онц байдал тогтоох замаар Ерөнхийлөгч Юн Сук Ёолд бослого гаргахад нь тусалсан хэргээр албан ёсоор баривчилжээ.

Прокурорууд Кимийг бослого тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгасны дараа Сөүл хотын төв дүүргийн шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргасан байна.

Ийнхүү Ким нь онц байдал зарласантай холбоотой хэргээр албан ёсоор баривчлагдсан анхны хүн боллоо.

Бид шүүхийн захирамж гаргахдаа нотлох баримт, гэмт хэргийн зэрэг, нотлох баримтыг устгана гэсэн болгоомжлолыг харгалзан үзсэн гэж шүүх мэдэгдсэн байна.

Кимийг албан ёсоор баривчилсан нь Ерөнхийлөгч Юны хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хурдтай өрнөж магадгүй гэсэн дохио болсон байна. Одоогоор Юныг сэжигтнээр тооцож, гадаадад зорчихыг нь хориглоод байгаа.

Ням гарагт Ким сайн дураараа мөрдөн байцаалтад ирсний дараа түүнийг цагдан хорьсон бөгөөд үүнээс хойш прокурорууд түүнийг гурван удаа байцаасан байна. Ким ерөнхийлөгчид онц байдал зарлахыг санал болгосноо хүлээн зөвшөөрсөн ч уг үйлдлээ үндсэн хууль зөрчөөгүй гэж мэдүүлжээ.

Үүний зэрэгцээ, Солонгосын Үндэсний цагдаагийн газрын ерөнхий комиссар Чо Жи Хо, Сөүл хотын цагдаагийн газрын дарга Ким Бонг Сик нарыг үймээн самуун дэгдээсэн хэргээр шөнийн 03:50 цагийн орчимд ямар ч зөвшөөрөлгүйгээр баривчилсан болохыг хэргийг шалгаж буй тусгай мөрдөн байцаах баг мэдэгдэв. 

Хойшлуулшгүйгээр баривчлах заалтын дагуу цагдаа нар сэжигтнийг 48 цагийн хугацаанд баривчилж, байцаах эрхтэй байдаг аж.

Чо, Ким нар нь мөн мягмар гарагийн үдээс хойш харьяа цагдаагийн хэлтэст 10 цаг орчим байцаагдсан байна.

Тэднийг цэргийн дэглэмийг хүчингүй болгохоор цугласан хууль тогтоогчдыг парламентын ордон руу оруулахгүйн тулд Үндэсний ассамблейн хашааг бүслэхийг цагдаагийн ажилтнуудад тушаасан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэв.

Хуулийн дагуу бослогын толгойлогчийг цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэх боломжтой. Бослогыг зохион байгуулахад оролцсон эсвэл бусад чухал үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг бүх насаар нь хорих эсвэл дор хаяж таван жилийн хорих ялаар шийтгэж магадгүй аж.

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Юн Сук Ёол, #цэргийн онц байдал,