Өнөөдөр Өмнөд Солонгосын хууль тогтоогчид Ерөнхийлөгч Юн Сук Ёолын дайн байлдааны үеийн онц байдал зарласан үйлдлийг шалгах зорилгоор байнгын тусгай прокурор томилох тухай хуулийн төслийг баталлаа.
Юн, Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён, армийн штабын дарга генерал Пак Ан Сү болон онц байдал зарлахад оролцсон бусад албан тушаалтнуудыг мөрдөн шалгахыг шаардсан хуулийн төслийг Үндэсний Ассамблейн 210 гишүүн дэмжиж, 63 нь эсэргүүцэж, 14 түдгэлзсэн байна.
Эрх баригч Ардын хүчний намын хууль тогтоогчид ч мөн саналаа өгсөн бөгөөд тус нам өмнө нь уг хуулийн төслийн талаар намын зүгээс албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байхаар шийдсэнээ мэдэгдээд байсан юм.
Ерөнхий сайд Хан Дак Сү, Сөрөх тагнуулын командлагч Ёо Ин Хён, Ардын хүчний намын бүлгийн дарга асан Чу Кён Хо нар мөн шалгагдах хүмүүсийн жагсаалтад багтсан байна.
Ердийн прокуророос ялгаатай нь ерөнхийлөгч байнгын тусгай прокурорын тухай хуулийн төсөлд хориг тавих эрхээ хэрэгжүүлэх боломжгүй ч прокурорын томилгоог хойшлуулах эрхтэй аж.
Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,