Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху шүүхийн шийдвэрийн дагуу удаан хугацаанд үргэлжилсэн авлигын хэргийн шүүх хуралд анх удаа мягмар гарагт оролцох гэж байна.

Израил Газын зурваст Палестины Хамас бүлэглэлтэй жил гаруй дайтаж байгаа бөгөөд энэ хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Гэвч өнгөрсөн пүрэв гарагт шүүгчид Нетаньяхуг мэдүүлэг өгч эхлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Газын зурвасын дайн болон Ойрх Дорнод, тэр дундаа хөрш Сирид үймээн самуун дэгдсэнээс үүдэн гарч болзошгүй аюул заналхийллийг үл харгалзан хээл хахууль, залилан, итгэлийг эвдсэн хэрэгт буруутгагдаж буй Нетаньяху долоо хоногт гурван удаа мэдүүлэг өгөх ёстой. 

Нетаньяхуг 2019 онд саятан найз нөхдөөс нь өгсөн бэлэг болон өөрийнх нь талаар таатай зүйл мэдээлснийх нь хариуд хэвлэл мэдээллийн магнатуудад хууль эрх зүйн хувьд ашигтай байдал бий болгосон зэрэг гурван хэрэгт буруутган ял тулгасан юм. Тэрээр түүнд тулгаж буй хэргүүдийг үгүйсгэсээр ирсэн.

Шүүх хуралд оролцохынхоо өмнө Нетаньяху мөн дээрх хэргүүдийг дахин үгүйсгээд, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ. Мөн түүний эсрэг мөрдөн байцаалтын ажиллагааг шулмын ан гэж нэрлээд, хууль сахиулах байгууллагыг шүүмжилсэн байна.

Израилын ардчилалд бодитоор заналхийлж буй аюул бол ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид биш, харин сонгогчдын сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ямар ч ардчилсан улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй увайгүй улс төрийн мөрдөн байцаалтаар төрийн эргэлт хийхийг оролдож буй хууль сахиулах байгууллагуудын зарим төлөөлөл юм гэж тэрээр пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Харин даваа гарагийн орой болсон хэвлэлийн бага хурал дээр Нетаньяху болсон зүйлийг өөрийн өнцгөөс ярихыг найман жил хүлээсэн гэдгээ хэлээд, мөрдөн байцаалтын явцад гэрчүүдэд хэрхэн хандсанд эгдүүцэж байгаагаа илэрхийлэв.

Дайны өмнө Нетаньяхугийн хууль эрх зүйн асуудал израилчуудыг хагалан бутаргаж, тус улсын улс төрийг донсолгосон юм. Өнгөрсөн жил түүний засгийн газар шүүхийн эрх мэдлийг хязгаарлах оролдлого хийсэн нь израилчуудыг улам бүр хуваагдмал болгож байв. 

Гэсэн ч Хамасын Израил руу хийсэн цохилт, Газын зурваст эхэлсэн дайны улмаас уй гашуу, цочролд орсон израилчууд нэгдэж, Нетаньяхугийн шүүх хурлыг хойшлуулсан юм. Гэвч дайн сунжирсаар улс төрийн эв нэгдэл үгүй болсон байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт Израил Хамасын холбоотон Ливаны Хезболлатай гал зогсоох тохиролцоонд хүрч, байлдааны ажиллагаа намжсаны дараа Нетаньяхугийн танхимын гишүүд, тэр дундаа хууль зүй, батлан хамгаалахын сайд нар шүүх засаглалтай зөрчилдөж эхэлсэн.

2009 оноос хойш бараг тасралтгүй засгийн эрхийг барьж байгаа 75 настай Нетаньяху бол Израилын хамгийн удаан хугацаанд төрийн эрх барьсан удирдагч бөгөөд албан тушаалаа хашиж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон анхны ерөнхий сайд юм.

Өнгөрсөн сард Олон улсын эрүүгийн шүүх түүнийг болон Батлан хамгаалахын сайд асан Ёав Галлантыг Хамас бүлэглэлийн удирдагчийн хамт Газын мөргөлдөөнд дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлах шийдвэр гаргаснаар түүний дотоодын хууль эрх зүйн асуудал улам бүр нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Израил, #шүүх хурал, #авлигын хэрэг, #Ерөнхий сайд Биньямин Нетаньяху,