Өмнөд Солонгосын эрх баригчид өнгөрсөн мягмар гарагт богино хугацаанд дайн байлдааны үеийн онц байдал зарласныхаа төлөө шалгагдаж байгаа Ерөнхийлөгч Юн Сук Ёолд хилийн хориг тавьжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд эрх баригч Ардын хүчний намын хууль тогтоогчид санал хураалтыг эсэргүүцсэний үр дүнд Юн импичментээс арайхийн мултарч үлдсэн юм.
Юн бүрэн эрхийн хугацаагаа богиносгож, улс орны гадаад болон дотоод асуудалд оролцохгүй байхаар тохиролцсоны дараа импичментийг дэмжихгүй байхаар шийдсэнээ Ардын хүчний нам мэдэгдсэн. Бүрэн эрхийн хугацаа нь дуусах хүртэл Ерөнхий сайд Хан Дак Сү засгийн газрын үйл ажиллагааг удирдах гэнэ.
Гэсэн хэдий ч парламентад олонх болсон сөрөг хүчний Ардчилсан нам уг хэлэлцээрийг шүүмжлээд байгаа. Бүлгийн дарга Пак Чан Дэ үүнийг “хууль бус, үндсэн хуулийг зөрчсөн хоёр дахь бослого, хоёр дахь төрийн эргэлт” гэж нэрлэжээ.
Импичментийн санал бүтэлгүйтсэн ч хууль тогтоогчид дайны үеийн дэглэм тогтооход оролцсон хэд хэдэн гол хүмүүсийн эсрэг арга хэмжээ аваад байна.
Юнд дайны байдал зарлахыг санал болгосон гэх Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён ням гарагт баривчлагдсан. Тэрээр өнгөрсөн лхагва гарагт уучлалт гуйж, бүрэн хариуцлага хүлээхээ мэдэгдсэнийхээ дараа албан тушаалаасаа огцроод байсан юм.
Мөн Дотоод хэргийн сайд асан Ли Санг Мин “ард түмэнд болон ерөнхийлөгчдөө сайн үйлчилж чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх болно” гэж мэдэгдээд, ням гарагт огцорсон бол онц байдал цуцлагдсанаас хэдхэн цагийн дараа ерөнхийлөгчийн ажлын албаны ахлах туслахууд огцрох өргөдлөө өгсөн.
Ерөнхийлөгч Юн дээр нэмээд Ким, Ли болон Батлан хамгаалахын Сөрөх тагнуулын командлагч Ео Ин Хён, Армийн штабын дарга Пак Ан Су нарт хилийн хориг тавьсан байна.
Өнөөдөр Үндэсний Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Юнд Зэвсэгт хүчнийг удирдах эрх нь хэвээр үлдсэн бөгөөд энэ нь гадаад бодлогын аливаа асуудал, тэр дундаа Хойд Солонгосоос ирж болзошгүй аюул заналхийллийн үед тэрээр онолын хувьд гүйцэтгэх шийдвэр гаргах боломжтой гэсэн үг юм.
Хэдийгээр Юн ард түмнээсээ уучлалт гуйж, дахин байлдааны дэглэм тогтоохгүй гэж амласан ч шинжээчид түүнийг хүссэн үедээ шийдвэрээ өөрчилж, дахин удирдлагыг гартаа авч магадгүй гэж үзэж байна.
Мёнжи их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Шин Юл “Хэрэв Юн шийдэх л юм бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй” гэж сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Үүний зэрэгцээ, сөрөг хүчин Юныг огцруулах асуудалд “бууж өгөхгүй” гэдгээ мэдэгдээд байгаа ба долоо хоног бүрийн бямба гарагт түүний эсрэг импичментийн санал хураалт явуулахаа амласан байна.
Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #Юн Сук Ёол, #хилийн хориг,