Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг албан тушаалаас нь яаралтай түдгэлзүүлэхийг уриалаад, түүнийг засгийн эрхэнд үлдээвэл ард түмэнд “их аюул” нүүрлэж болзошгүй гэж анхааруулжээ.

Мөн мягмар гарагийн орой дайны байдал зарлахдаа Ерөнхийлөгч Юн нь гол улс төрчдийг “төрийн эсрэг хэргээр” баривчлах тушаал өгсөн гэдгийг нотлох баттай баримт байгааг Ардын хүчний намын дарга Хан Дун Хун мэдэгдсэн байна.

Хан нь өнөөдөр болсон намын яаралтай хурал дээр уг мэдэгдлийг хийжээ. Өмнө нь эрх баригч нам сөрөг хүчнийхний өргөн барьсан ерөнхийлөгчийг огцруулах тухай саналыг эсэргүүцэхээ мэдэгдэж байсан.

Гэсэн ч сөрөг хүчний улс төрчдийг баривчлан, Сөүлээс өмнө зүгт орших Гвачоны хорих төвд хорих ерөнхийлөгчийн төлөвлөгөөг олж мэдсэн нь намын гишүүдийнх нь байр суурийг өөрчлөхөд хүргэсэн гэдгийг Хан хэлсэн байна.

Хан цааш нь Юныг албан тушаалд нь үлдээвэл дайны байдал зарлах зэрэг “ноцтой үйлдэл” давтагдаж магадгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлээд, “Энэ нь БНСУ болон түүний ард түмнийг ихээхэн эрсдэлд оруулах болно” гэж анхааруулжээ.

Сөрөг хүчний хууль тогтоогчид ч мөн дайны байдал тогтоох оролдлого дахин гарах вий гэж болгоомжилж байгаа бөгөөд тэдний зарим нь ийм мэдэгдлийн эсрэг санал хураах шаардлага гарвал Үндэсний Ассамблейд хурдан цуглахын тулд талбайтай ойрхон байгаагаа хэвлэлд ярьжээ.

Энэ хооронд, эрх баригч намын гишүүн Чо Кюн Тэ Юныг огцруулахыг дэмжиж буйгаа олон нийтэд зарласан эрх баригч намын анхны гишүүн болов. Тэрээр “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх замаар ард түмний талд зогсох уу, эсвэл дайн байлдааны байдал тогтоосон хүчинтэй эвсэх үү гэдэг нь улс төрчдийн шийдэх асуудал. Гэхдээ Ардын хүчний намын бүх улс төрчид ард түмнийхээ талд зогсоно гэдэгт итгэж байна” гэж баасан гарагт мэдэгдсэн байна.

Нийслэл Сөүл хотод Юныг огцрохыг шаардсан гудамжны жагсаал үргэлжилсээр байгаа бол цагдаагийн байгууллага ерөнхийлөгчийг үймээн самууны хэргээр шалгаж байгаагаа мэдэгдэв.

Хүмүүс мөн эрх баригч намын хууль тогтоогчдыг Юныг огцруулахын төлөө саналаа өгөхийг уриалсан мессежээр бөмбөгдөж байгаа талаар Өмнөдийн хэвлэлүүд мэдээлсэн байна. “The Chosun Daily”-ийн мэдээлснээр парламентын гишүүн Шин Сун Бум “Facebook” дээр 4,000 гаруй ийм мессеж хүлээн авчээ.

Орон нутгийн санал асуулгын “Realmeter” компанийн пүрэв гарагт явуулсан судалгаанаас харвал Өмнөд Солонгост 10 хүн тутмын долоо нь импичментийг дэмжиж байна.

Импичментийн төслийг батлахын тулд 200 санал шаардлагатай. Сөрөг хүчин парламентад 192 суудалтай бөгөөд эрх баригч намын 108 гишүүний ердөө найм нь дэмжсэн санал өгөхөд хуулийн төсөл батлагдах юм.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #импичмент, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #эрх баригч Ардын хүчний нам,