Хятад улс хаврын улиралд цөлжилтийг зогсоох, элсэн шуургыг таслан зогсоох үндэсний хүчин чармайлтын хүрээнд хамгийн том цөлөө тойруулан мод тарих хөтөлбөрөө 46 жилийн дараа дуусгасан болохыг тус улсын хэвлэлүүд баасан гарагт мэдээлжээ.
Пүрэв гарагт цөлийн өмнөд захад үлдсэн сүүлийн 100 метр орчим газарт мод тарьснаар Шинжааны баруун хойд бүс нутагт орших Такламакан цөлийг тойрсон 3,000 орчим км үргэлжлэх “ногоон бүс”-ийн ажил дууссан гэж Коммунист намын удирддаг “People's Daily” сонинд бичсэн байна.
Цөлийг тойруулан мод тарих хөтөлбөр нь 1978 онд “Их ногоон хэрэм” гэгддэг “Умардын гурван хамгаалалтын бүс” төслөөр эхэлж байв. Өдгөө хөтөлбөрийн хүрээнд нийт 30 гаруй сая га талбайд мод тарьжээ.
Баруун хойд хэсгийн ган гачиг ихтэй бүсэд мод тарьснаар 1949 онд 10% байсан Хятадын нийт ойн хэмжээ өнгөрсөн оны эцэс гэхэд 25%-иас давсан байна. Мөн зөвхөн Шинжаан дахь ойн бүрхэвч сүүлийн 40 жилд 1%-с 5% болж нэмэгдсэн талаар “People's Daily” мэдээлэв.
Хамгаалах бүс байгуулах хөтөлбөрийн хүрээнд ямар төрөл зүйл нь тухайн нөхцөлд хамгийн тэсвэртэй болохыг тодорхойлохын тулд янз бүрийн мод, ургамлын төрөл зүйлийг тарьж ургуулахад олон арван жилийг зарцуулсан байна.
Моддын амьдрах чадвар ихэвчлэн бага байсан бөгөөд хөтөлбөр нь элсэн шуургыг бууруулах тал дээр хангалттай үр дүн үзүүлээгүй гэж шүүмжлэгчид хэлдэг.
Гэсэн ч Хятад улс цөлжилттэй тэмцэхийн тулд Такламакан цөлийн захаар ургамал, мод тарих ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг Шинжааны ойн аж ахуйн ажилтан Жу Лидун даваа гарагт Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Мөн албаны хүмүүс цөлийн хойд захын ойг үерийн усны урсгалыг өөрчилснөөр нөхөн сэргээх, баруун захад тариалангийн талбай, жимсний аж ахуйг хамгаалахын тулд ойн шинэ сүлжээ байгуулахаар төлөвлөж байгаа гэв.
Хятад улс мод тарих тал дээр хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч нийт газар нутгийнх нь 26.8% “цөлжсөн” ангилалд багтсан хэвээр байна. Гэхдээ энэ нь арван жилийн өмнөх 27.2%-иас бага зэрэг буурсан үзүүлэлт аж.
Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #ногоон бүс, #Такламакан цөл,