Европын парламент тус улсын саяхан болсон сонгуулийн дүнг эсэргүүцсэний дараа Гүржийн засгийн газар ЕХ-нд элсэх хүсэлтээ 2028 он хүртэл хойшлууллаа.
2012 оноос хойш тус улсыг “Гүржийн мөрөөдөл” нам удирдаж байгаа боловч Гүржийг ЕХ-ноос хөндийрүүлж, Оростой ойртуулахыг хичээдэг хэмээн шүүмжлэгчид тус намыг шүүмжилж ирсэн.
Өнгөрсөн сард болсон сонгуульд тус нам ялалт байгуулсан ч сөрөг хүчний парламентын гишүүд сонгуулийг луйвардсан гэж үзэн, шинэ парламентыг бойкотлож байгаа бол тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвили сонгуулийг “Үндсэн хуульд нийцэхгүй” гэж үзэж байгаа.
Тэгвэл өчигдөр Европын парламент уг сонгуулийг Гүржийн “ардчилсан хямралын сүүлийн үе шат” гэж тодорхойлсон тогтоолыг дэмжиж, эрх баригч намыг “бүрэн хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдээд, дахин сонгууль явуулахыг шаарджээ.
Ингэхдээ сонгогчдын саналыг худалдан авсан, хууран мэхэлсэн, сонгогчдыг айлган сүрдүүлсэн, ажиглагчдыг дарамталсан зэрэг зөрчилд онцгойлон санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
Тогтоолыг баталсны дараа Ерөнхий сайд Иракли Кобахидзе засгийн газар нь “Европын холбоонд элсэх асуудлыг 2028 оныг дуустал хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж байгааг” зарлажээ. Гэсэн ч гишүүн болоход шаардагдаж буй шинэчлэлийг үргэлжлүүлэх бөгөөд 2030 он гэхэд нэгдэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн байна.
Хэдэн цагийн дараа Гүржийн хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөж, нийслэл Тбилиси дахь парламентын ордны гадаа олон мянган хүн цугларч, замын хөдөлгөөнийг хаасан байна.
Пүрэв гарагийн шөнө Тбилиси хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн үргэлжилжээ. Жагсагчид гудамжинд хаалт босгосон бол цагдаа нар цугласан хүмүүсийн эсрэг нулимс асгаруулагч, усан буу ашигласан байна.
“Гүржийн мөрөөдөл сонгуульд ялалт байгуулаагүй... Гүрж улсад хууль ёсны парламент, засгийн газар гэж байхгүй. Өөрийгөө Ерөнхий сайд хэмээн өргөмжилсөн энэ хүнээр ирээдүйгээ сүйрүүлэхийг бид зөвшөөрөхгүй” гэж 20 настай Шота Сабашвили хэвлэлд ярьжээ.
Өөр нэг жагсагч болох оюутан Ана хэлэхдээ “Гүржийн мөрөөдөл нам Гүржийн ард түмний хүсэл зоригийн эсрэгээр биднийг ЗХУ-д эргүүлэн оруулахыг хүсэж байна. Ийм зүйл хэзээ ч болохгүй, учир нь Гүржийн ард түмэн үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж “AP” агентлагт ярьсан байна.
Эх сурвалж: BBC

#Гүрж, #ЕХ-ны гишүүнчлэл, #ЕХ-ны парламент, #Ерөнхий сайд Иракли Кобахидзе,