Өмнөд Солонгост хоёр дахь өдрөө үргэлжлэн орж буй их хэмжээний цасны улмаас олон арван нислэг цуцлагдаж, гатлага онгоцны үйлчилгээг зогсоосон хэвээр байна. Цаг агаарын байдал суларч байгаа ч наад зах нь таван хүн амиа алджээ.

Хотыг бүрхээд буй их цас нь 1907 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойш нийслэл Сөүл хотод орсон их хэмжээний цасны гурав дугаарт бичигдэх ховор үзэгдэл болохыг “Yonhap” агентлаг статистик тоо баримтаас иш татан мэдээлэв.

Пүрэв гарагийн өглөө гэхэд Сөүл хотын зарим хэсэгт 40 см гаруй зузаан цас унаснаар 140 гаруй нислэг цуцлагдсан ч цаг уурын албаныхан хотын орчимд цастай холбоотой сэрэмжлүүлгээ цуцалсан байна.

Лхагва гарагаас хойш Сөүлтэй зэргэлдээ орших Кёнги мужид цасан шуурганы улмаас наад зах нь таван хүн амиа алдаж, их хэмжээний цаснаас болоод барилга нурсны улмаас дөрвөн хүн бэртэж, мөстсөн зам дээр автобус гулгаж зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ.

Мөн лхагва гарагийн орой Ганвон мужийн Вонжу хотын төв замд 53 машин мөргөлдсөний улмаас 11 хүн гэмтэж бэртсэн талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

Цасан шуурга Сөүлийн гол Инчон нисэх онгоцны буудалд хамгийн ихээр нөлөөлсөн бөгөөд зорчигчид дунджаар хоёр цаг орчим саатсан бол пүрэв гарагт төлөвлөгөөт нислэгийн 31 хувь нь хойшилж, 16 хувь нь цуцлагджээ.

Эрх баригчдын мэдээлснээр нийт 142 орчим нислэгийг цуцалж, 76 гатлага онгоцны чиглэлийн хөдөлгөөнийг түр зогсоосон байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд галт тэрэгний хөдөлгөөнд зарим саатал гарсан талаар мэдээлэв.

Үд дундын байдлаар Кёнги мужид 1,285 орчим сургууль, цэцэрлэг хаагдсан байдалтай байна.

Солонгосын хойгийн баруун хэсэгт орших тэнгисийн усны температур ердийнхөөс илүү дулаан болж, хүйтэн агаарын урсгалтай мөргөлдсөнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сард Сөүл хотод ер бусын их цас орсон гэж цаг уурчид тайлбарлаж байна.

Мягмараас лхагва гарагт шилжих шөнө хөрш Хойд Солонгосын зарим хэсэгт мөн 10 гаруй см их цас орсон тухай Солонгосын төв телевиз мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Сөүл хот, #их хэмжээний цас,