Гэрэл зургийг MPA.mn

Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд баг "Хавиргын боомт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:30 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд голомтод ажиллаж, 23:40 цагт цурамд оруулан 23:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн өнгөрсөн хоногт ахуйн гал түймрийн дараах дуудлага мэдээллийн дагуу ажиллажээ. Тухайлбал: 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:14 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн 4х5 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 давхрын дотор хэсэг, эд зүйл, 2 давхрын баруун хана, дээврийн хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Улиастай сум Товцог багийн Дэлгэрэх хэсгийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09:19 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход, “Prius” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллан унтраасан.

Өвөрхангай аймаг, Хархорин сум Эрдэнэ толгой баг хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 16:15 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 2х3 метрийн хэмжээтэй түлшний хашаа шатаж байсныг  ажиллан унтрааж, хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:24 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход, хаяг тодорхойгүй задгайд иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дээврийн хэсэг, залгаа баригдсан 6х8 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг ажиллаж унтраасан.

#Гал түймэр, #дорнод аймаг, #обег, #хээрийн түймэр, #хоногийн мэдээ, #Чойбалсан сум,