Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ширүүн мэдэгдлийг үл харгалзан, Украинд Америкийн зэвсгээр Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрсөн АНУ-ын шийдвэр нь цөмийн довтолгооны эрсдэлийг нэмэгдүүлээгүй гэж АНУ-ын тагнуулын албаныхан үзэж байна.
Тухайлбал, өнгөрсөн долоон сарын турш хийсэн тагнуулын хэд хэдэн үнэлгээний дагуу АНУ-ын зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг сулруулах шийдвэр цөмийн хурцадмал байдал үүсгэх магадлал бага гэж дүгнэсэн талаар эх сурвалжууд мэдэгдэв.
“Үнэлгээнүүд ижил гарсан: ‘ATACMS’ Оросын цөмийн тооцоог өөрчлөхгүй” гэж конгрессын нэг эх сурвалж хэлжээ.
Өөр нэг эх сурвалжийн хэлснээр Вашингтон Оросыг цөмийн зэвсгийн хүчээ нэмэгдүүлэхийг оролдохгүй, харин “хурцадмал байдлыг даамжруулсан” АНУ-ын үйлдэлтэй ижил хариу арга хэмжээ авахыг хичээх болно гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Орос улс шинэ баллистик пуужин хөөргөсөн нь энэ хүчин чармайлтын нэг хэсэг гэж албаны хүн хэлэв.
Үүний зэрэгцээ, Орос улс барууны орнуудад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын объектуудын эсрэг хорлон сүйтгэх кампанит ажлаа өргөжүүлэх төлөвтэй байгааг эх сурвалжууд анхааруулсан байна.
Тухайлбал, Цагаан ордон болон Пентагоны зарим албан тушаалтнууд Киевийг Оросын нутаг дэвсгэрт АНУ-ын пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрснөөр Киев, АНУ болон Америкийн холбоотнуудыг урьд өмнө байгаагүй аюулд оруулсан бөгөөд Путинийг тулааны талбарын гадна бусад тактикаар хариу арга хэмжээ авахад хүргэж магадгүй гэж эмээж байгаа аж.
Пентагоны эрх баригчид цэргийн баазуудадаа санаа зовж байгааг нэг эх сурвалж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Владимир Путин, #ОРос, #цөмийн аюулын үнэлгээ,