Арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын нийслэлд орсон цасны хэмжээ сүүлийн хагас зуун жилийн рекордыг эвдэж, Сөүл хотыг хүчтэй цасан шуурга нөмөрчээ.
Өмнөд Солонгосын цаг уурын агентлагийн мэдээлснээр Сөүл хотын хойд хэсэг болон ойр орчмын газруудад 20 см зузаан цас орсон байна. Энэ нь Сөүл хотод сүүлийн 52 жилд тохиолдсон хамгийн хүчтэй цасан шуурга аж. 1972 оны арваннэгдүгээр сарын 28-нд болсон шуурганы үеэр нийслэлд 12 см зузаан цас унаж байжээ.
Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр зүүн хэсгийн Хончонд таван автомашин мөргөлдсөний улмаас нэг амиа алдаж, дөрвөн хүн гэмтсэн байна.
Тус улсын ихэнх хэсэг шуургатай байгаа ч төв, зүүн болон баруун өмнөд хэсгээр 10-23 см цас оржээ.
Улсын хэмжээнд нисэх буудлуудад дор хаяж 220 нислэг цуцлагдсан эсвэл хойшлогдсон бол эрх баригчид 90 орчим гатлага онгоцыг боомтоос хөдөлгөхгүй байх тушаал өгсөн байна. Мөн олон зуун явган аяллын замыг хаажээ.
Сөүл хотод оргил цагаар замын хөдөлгөөн удааширч, орон даяар онцгой байдлын ажилтнууд зам дээр унасан мод, тэмдэг болон бусад аюулгүй байдлын эрсдэлд хариу арга хэмжээ авч байгаа аж.
Цаг уурын агентлагийн мэдээллээр тус улсын ихэнх нутгаар пүрэв гарагийн үдээс хойш хүртэл, харин Чунчон, Жоолла муж болон Чэжү аралд баасан гарагийн орой хүртэл цас орох төлөвтэй байна.
Ерөнхийлөгч Юн Сук Ёол зам тээврийн осол, цастай холбоотой бусад ослоос урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох бүх боловсон хүчин, техник хэрэгслийг дайчлахыг аюулгүй байдал, тээврийн яамдад үүрэг болгожээ. Мөн тэрээр олон нийтийг цастай холбоотой хохирол, хүндрэлээс зайлсхийхэд нь туслах зорилгоор албаны хүмүүсийг цаг агаар, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг шуурхай мэдээлж байхыг даалгасан байна.
Эх сурвалж: AP

#Өмнөд Солонгос, #сөүл, #цасан шуурга,