Гэрэл зургийг MPA.mn

Гадаад валютын улсын нөөц (ГВУН) нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 4,960.2 сая ам.долларт хүрч, оны эхнээс 38.8 сая ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, тогтвортой хадгалагдлаа. Энэ нь манай орны валютын төлбөртэй импортын хэрэгцээний 5.1 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу Олон улсад түгээмэл ашиглагддаг нөөцийн хүрэлцээт байдлын 3 сарын импортын хэрэгцээний үзүүлэлтээс өндөр байна.

ГВУН-ийн түвшин ийнхүү тогтвортой хадгалагдахад экспортын орлогын өсөлт, Улаанбаатар хотын гадаад зах зээл дээр гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрийн орлого орж ирсэн нь шууд байдлаар эерэг нөлөө үзүүлсэн бол Монгол Улсын Засгийн газраас гадаад өрийн менежментийг хэрэгжүүлэх замаар эргэн төлөлтийн хуваарийг 2026 он хүртэл хойшлуулсан нь гадаад валютын нөөцөд үзүүлэх өрийн дарамтыг бууруулсан. 

Өнгөрсөн 3 дугаар сард гадаад валютын улсын нөөц 5,250 сая ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрснээс хойших хугацаанд макро эдийн засаг, гадаад секторын нөхцөл байдалтай уялдуулан Монголбанк болон Засгийн газар нь гадаад өрийн үлдэгдлийг шат дараатайгаар бууруулсны дараа ч нөөцийн хүрэлцээт байдал хангалттай түвшинд хадгалагдсан хэвээр байна. 

Гадаад валютын улсын нөөц нэмэгдсэнээр Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P болон Moody's агентлагуудаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг 1 шат ахиулсан. Цаашид гадаад секторын нөхцөл байдал, түүхий эдийн гадаад эрэлттэй уялдан гадаад валютын улсын нөөц үргэлжлэн тогтвортой өсөх боломжтой гэж үзэж байна гэж Монгол банкнаас мэдээллээ.   

#Гадаад валют, #монголбанк, #Гадаад валютын улсын нөөц,