“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хаш чулуун эд эдлэлүүдээс бүрдсэн тусгай үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд цагаан ногоон хас чулуугаар хийсэн хүслийг хангагч гохуудыг дэлгэсэн нь онцлох хамгийн үнэ цэнтэй үзмэр аж.

Хятадад хаш чулууг эд баялаг, эрх мэдлийн бэлгэдэл гэж үзэх тул хаад хаш чулууг зан үйлдээ ашигладаг байв. Үүний тод жишээ бол Рүеэ хүслийг хангагч гох юм. Хүслийг хангагч гох нь буддизм болон даогийн зан үйлийн хэрэглэл юм. Буддын соёлт орнуудад хүслийг хангагч гох нь өргөн дэлгэрсэн байсан ичинноров гэх чандмань, хүслийг хангагч галбарваас мод зэрэгтэй ижил дэсийн бэлгэдэл утгатай. Чин гүрний үед /1644-1911/ хүслийг хангагч гох нь улс төрийн хүч чадлын бэлгэ тэмдэг болж эзэн хааны ёслолд тогтмол ашиглаж бусад орны хаад сайдуудад бэлэг болгон өгдөг байв.

“Чин гүрний хаан Богдод олон бэлэг сэлт шагнасны сүүлд хас хангагч гохыг өөрийн мутраар шагнав” гэж IV V Богдын төвд намтар дотор тэмдэглэжээ.

Тус үзэсгэлэн 12 дугаар сарын 5-ныг хүртэл олны хүртээл болно.

#“Хааны хаш” тусгай үзэсгэлэн,