Даваа гарагийн үүрээр Литвийн Вильнюс нисэх онгоцны буудлын ойролцоо ачааны онгоц осолдсоны улмаас нэг хүн нас барж, гурван хүн бэртэж гэмтжээ.

“DHL”-ийн ачааг тээвэрлэж явсан “Boeing 737” загварын онгоц газардах үедээ байшингийн ойролцоо осолдсон болохыг орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Нислэгийг Испанийн ачаа тээврийн “Swiftair” компани удирдаж байжээ.

Осол болсон газрын ойролцоох барилгаас 12 хүнийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлсэн бөгөөд онгоц дотор байсан нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртэж гэмтсэн болохыг албаныхан мэдэгдсэн байна.

Нислэгийн хяналтын “Flightradar24” вэб сайт дээрх мэдээллээр онгоц орон нутгийн цагаар 03:00 өнгөрөөд Германы Лейпциг хотын нисэх онгоцны буудал дахь “DHL”-ийн төвөөс хөөрч, цаг хагасын дараа осолджээ.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба Литвийн эрх баригчид шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Эрх баригчид осол болохын өмнө ямар нэг дэлбэрэлт болсон гэж үзэхгүй байгаа аж.

Аврах албаныхны мэдээлснээр онгоц нисэх онгоцны буудлаас хэдхэн километрийн зайд газар мөргөж, хэдэн хэсэгт хуваагдан 100 гаруй метр гулсаж, ойролцоох барилгыг мөргөсөн байна.

Ослын өмнөх цаг агаарын температур 0С, үүлтэй, салхи 30 км/цаг орчим байсан ба “Boeing 737-400” загварын онгоцыг 31 жилийн турш ачаа тээвэрт ашиглаж байгаа талаар “Associated Press” мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

#Литва улс, #Онгоцны осол, #DHL, #Boeing 737-400,