Орос улс цөмийн дэлбэрэлтээс үүдэлтэй цочролын долгион, цацраг туяа зэрэг янз бүрийн аюулаас хамгаалах зөөврийн хоргодох байрыг үйлдвэрлэж эхэлжээ.
Онцгой байдлын яамны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр “КУБ-М” хоргодох байр нь эдгээр болон бусад байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй аюулаас 48 цагийн турш хамгаалах боломжтой аж.
Эдгээр аюулд ердийн зэвсгийн дэлбэрэлт, түүнээс үүдэлтэй хэлтэрхий, барилга байгууламжаас унасан хог хаягдал, аюултай химийн бодис, гал түймэр зэргийг нэрлэсэн байна.
“Зөөврийн хоргодох байр нь хүмүүсийг байгалийн гамшиг, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй осол зэрэг янз бүрийн аюул заналхийллээс хамгаалах зорилготой олон үйлдэлт байгууламж юм” гэж судалгааны хүрээлэн мэдэгдэлдээ өгүүлээд, үүнийг “иргэдийн аюулгүй байдлыг сайжруулах чухал алхам” гэж нэрлэжээ.
“КУБ-М” нь хүчитгэсэн чингэлэг шиг харагдах бөгөөд 54 хүний багтаамжтай өрөө, техникийн блок гэсэн хоёр модулиас бүрдэнэ. Судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр шаардлагатай тохиолдолд илүү олон модуль нэмж болох гэнэ.
Үүнийг ачааны машинаар хялбархан зөөвөрлөж, усан хангамжид холбож, Оросын хойд хэсгийн мөнх цэвдэгт өргөн уудам бүсэд ч ашиглах боломжтой байна.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Оросын нутаг дэвсгэрийн гүнд АНУ-аас нийлүүлсэн алсын тусгалтай пуужингаар цохилт өгөхийг Украинд зөвшөөрснөөс хэдхэн өдрийн дараа тус байгууллага уг бүтээлээ танилцуулж байна.
Тухайн үед Кремлийн зүгээс уг шийдвэрийг бодлогогүй алхам гэж нэрлээд, хатуу хариу арга хэмжээ авахаа анхааруулж байв.
Тэгвэл мягмар гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэх босгыг бууруулсан албан ёсны шинэ номлолд гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: Reuters