Эгийн голын усан цахилгаан станц төслийн зөвлөлдөх уулзалт буюу ерөнхий замын зураглал боловсруулах хурал өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академид боллоо. Хуралд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын төлөөлөл оролцлоо.
Сануулахад, өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 9-нд УИХ-ын гишүүн, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажилласан.
Энэ үеэр Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ын эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцсон юм.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн явц, өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны ажлуудын талаарх мэдээлэл, Эгийн голын УЦС төслийн хүрээнд хийгдсэн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшээл, ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцлээ.
Улмаар Эгийн голын УЦС төслийн зүгээс Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлуудад дүгнэлт өгөх, үр дүнгээ харилцан зөвлөлдөж, хүлээн зөвшөөрөх үүрэг бүхий хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг, Эгийн голын УЦС төслийг хариуцаж буй төр захиргааны байгууллагын төлөөлөгчийг оролцуулсан хамтарсан семинар, хурлууд зохион байгуулах, гарч буй санал шүүмж, үр дүнг хэлэлцэж, харилцан нэгдсэн ойлголттой болж хамтран ажиллахаар боллоо.

#Эгийн голын УЦС, #Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,