Хятадын өмнөд хэсэгт орших Жухай хотод нэгэн жолооч машинтайгаа олон хүнийг дайрсны улмаас 35 хүн амиа алдаж, 43 хүн хүнд шархадсан нь Хятадын орчин үеийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагын нэг болжээ.
Хятадын өмнөд хэсэгт, Макаогийн ойролцоох 2.5 сая орчим хүн амтай Жухай хотод даваа гарагийн шөнө болсон үйл явдлын талаар Хятадын эрх баригчид 24 цагийн дараа мэдээлсэн байна.
Даваа гарагийн орой Хятадын нийгмийн сүлжээний томоохон платформуудаар болсон явдлыг харуулсан зураг, видео бичлэг тарсан ч эрх баригчид шуурхай хязгаарласан байна. Мөн болсон явдлын талаар мэдээлэхгүй байгааг шүүмжилсэн сэтгэгдлүүдийг устгаж, “Weibo” нас барсан хүмүүсийн тоог дурдсан хэштагт хориг тавьсан байжээ.
Цагдаа нарын мэдээлснээр жолоо барьж байсан 62 настай Фанг баривчилсан байна. Тэрээр баривчлагдах үедээ өөрийн хүзүү болон биеийн бусад хэсэгтээ хутгаар гэмтэл учруулсан байсан тул эмнэлэгт хүргэгдсэн гэв.
Гэр бүл цуцлуулах явцад эд хөрөнгийг нь хуваасанд Фан сэтгэл дундуур байсан талаар цагдаагийн газраас мөн мэдээлжээ.
Жухай хот болон Гуандун мужийн олон зуун аврагчид хэргийн газар руу илгээгдсэн бөгөөд таван эмнэлгийн 300 гаруй эрүүл мэндийн ажилтан хохирогчдын амийг аврахаар ажиллаж байгааг Бээжингийн өдөр тутмын хэвлэл мэдээлсэн байна.
Жухайд Ардын чөлөөлөх армийн жил бүр зохион байгуулдаг хамгийн том агаарын шоу болж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр шинэ үл үзэгдэх тийрэлтэт сөнөөгч онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлжээ.
Энэ халдлага нь агаарын шоутай холбоогүй боловч агаарын шоуны үеэр олон нийтийг хамарсан халдлага гарсан хоёр дахь тохиолдол болсон байна. 2008 оны агаарын шоуны үеэр нэгэн этгээд өш хонзонгийн сэдэлтэйгээр ачааны машинаар хөл хөдөлгөөн ихтэй сургуулийн хашаа руу дайсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 20 хүн шархдаж байжээ.
Хятадад харуул хамгаалалт чанга, галт зэвсгийн тухай хатуу хуультай тул хүчирхийллийн гэмт хэрэг гарах нь ховор. Гэсэн хэдий ч томоохон хотуудад хутгатай халдлага нэмэгдэж байна.
Тус улсад сүүлийн жилүүдэд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага 2014 онд Хятадын баруун нутгийн Шинжаан бүсийн Өрөмч хотод болсон бөгөөд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 39 хүн амиа алдаж, таван халдлага үйлдэгчийн дөрөв нь алагдсан юм.
Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Жухай, #агаарын шоу,