АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан гэх мэдээлэл барууны хэвлэлд нийтлэгдсэн бол даваа гарагт Кремль үүнийг “зохиомол, худал” хэмээн үгүйсгэлээ.
АНУ-ын Киевт үзүүлж буй цэргийн болон санхүүгийн дэмжлэгийн цар хүрээг шүүмжилж, дайныг хурдан дуусгана гэж амласан Трамп сүүлийн өдрүүдэд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский болон Путинтэй ярилцсан болохыг эх сурвалж хэвлэлд мэдээлсэн юм.
Эх сурвалжийн хэлснээр Трамп Путинд Украины дайныг хурцатгахгүй байхыг анхааруулаад, Европд АНУ-ын цэргүүд байрлаж байгааг сануулсан байна.
Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт ер бусын алхам хийж, Путин, Трамп хоёрын хооронд ийм яриа өрнөөгүй гэж мэдэгдэв.
“Энэ бол огт үнэн биш. Энэ бол цэвэр зохиомол, зүгээр л худал мэдээлэл. Тэд ярилцаагүй” гэж тэр сэтгүүлчдэд хэлжээ.
“Энэ бол зарим тохиолдолд бүр нэлээд нэр хүндтэй хэвлэлд нийтлэгдэж байгаа мэдээллийн чанарын хамгийн тод жишээ юм” гэж цааш нь хэлсэн байна.
Путин Трамптай харилцаа тогтоохоор төлөвлөж байгаа эсэхийг асуухад Песков “Одоогоор тодорхой төлөвлөгөө байхгүй” гэж хариулжээ.
Трамп, Путин нарын дуудлагын талаар асуухад Трампын харилцаа холбооны захирал Стивен Чеунг “Бид Ерөнхийлөгч Трамп болон дэлхийн бусад удирдагчдын хувийн дуудлагад тайлбар өгөхгүй” гэж хариулсан.
Лхагва гарагт Трамп АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены урилгаар Зууван танхимд зочлох бөгөөд энэ үеэр Байден засгийн эрхийг энхийн замаар шилжүүлэхийг баталгаажуулаад, Европ, Ази, Ойрх Дорнодод болж буй үйл явдлын талаар Трамптай ярилцахаар төлөвлөж байгааг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Владимир Путин, #Доналд Трамп, #Кремль, #ОРос,