Өнгөрсөн сард болсон доод танхимын сонгуулиар эрх баригч эвсэл парламентын олонх болж чадаагүй тул Японы хууль тогтоогчид даваа гарагт Ерөнхий сайд Шигэрү Ишибаг суудалд нь үлдээх эсэх талаар санал хураалт явуулсан ч түүнийг удирдагчаар үлдэхээр болжээ.
Аравдугаар сарын 1-нд албан тушаалаа авсныхаа дараа ээлжит бус сонгууль зарласан Ишиба одоо гол холбоотон болох АНУ-ын ерөнхийлөгчөөр протекционист Доналд Трамп дахин сонгогдож, өрсөлдөгч Хятад, Хойд Солонгостой зөрчилдөөн нэмэгдэж, амьжиргааны өртгийг өсөлтөөс болж дотоодын дарамт шахалт нэмэгдэж байгаа энэ үед цөөнхийн засгийн газрыг удирдахаар болж байна.
Түүний Либерал ардчилсан нам болон эвслийн хамтрагч Комэйто хамтдаа сонгуульд хамгийн олон суудлыг авсан ч 2012 оноос хойш хадгалж ирсэн олонхын статусаа алдсанаар мөрийн хөтөлбөр, хууль батлах зэрэг процесст жижиг сөрөг хүчний намуудад буулт хийх хэрэгтэй болох юм.
Даваа гарагт болсон парламентын санал хураалтын эхний шатанд ямар ч нэр дэвшигч олонхын саналыг авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулсан бөгөөд эцсийн дүндээ Ишиба 221 саналаар ялалт байгуулсан байна.
Ирэх онд эрх мэдэл багатай дээд танхимын сонгууль болох бөгөөд хэрэв Ишиба хууль тогтоогчдын бүртгэгдээгүй хандивын тухай дуулиан шуугианаас үүдсэн олон нийтийн итгэлийг сэргээж чадахгүй бол эрх баригч эвслийн олонхын суудал мөн эрсдэлд орж болзошгүй юм.
Одоо Ишибаг сонгогчид болон сөрөг хүчний намуудын шаардаж буй нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг нөхөх арга хэмжээ авахын тулд гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилийн төсвийн тодотголыг боловсруулах үүрэг хүлээж байна.
Ерөнхий сайдын албан тушаалаа баталгаажуулсан тул Ишиба мөн арваннэгдүгээр сарын 18, 19-нд Бразилд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг олон улсын арга хэмжээнд оролцоно.
Тэрээр уулзалт руу явах эсвэл ирэх замдаа Трамптай уулзалт товлохоор хичээж байгаа бололтой.
Японы зарим албан тушаалтнууд Трамп Токиогийн эсрэг дахин худалдааны протекционист арга хэмжээ авч, АНУ-ын цэргийн хүчийг тус улсад байрлуулсны төлөөх зардлыг нэмэхийг шаардаж магадгүй гэж эмээж байгаа.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2017-2021 онд Ерөнхийлөгч болон тухайн үеийн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар ойр дотно харилцаа тогтоосны ачаар эдгээр асуудлууд үндсэндээ шийдэгдэж байв. Одоо Ишиба энэ холбоог сэргээх хүсэлтэй байгаа нь гарцаагүй.
Эх сурвалж: Reuters

#Япон, #парламентын санал хураалт, #Ерөнхий сайд Шигэрү Ишиба,