Доналд Трамп Хойд Каролина мужид ялалт байгуулснаар сонгуулийн коллежид нэмж 16 санал авч, нийт саналын тоо нь 230 болжээ.
Сонгуулийн коллежид 270 ба түүнээс дээш санал авсан нэр дэвшигч АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болох ёстой.
Гэхдээ бусад шийдвэрлэх мужуудын дийлэнх нь сонгуулийн дүнгээ зарлах болоогүй байгаа тул үр дүн Камала Харрисын талд эргэж магадгүй. Ялангуяа Висконсин, Пенсильвани, Мичиган зэрэг гурван мужид ялалт байгуулж чадвал Харрисын хувьд ялах магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг юм.
Одоогийн байдлаар Харрис 169 саналтай байна.
Хойд Каролинагийн ялалт Бүгд найрамдахчуудын хувьд том амжилт боловч өнгөрсөн хугацаанд тус муж мөн л Трампд саналаа өгч байжээ. Тухайлбал, 2016 оны сонгуульд Трамп 3.66%, 2020 онд 1.34%-ийн зөрүүгээр ялалт байгуулж байсан аж.
Ардчилсан намаас тус мужид ялалт байгуулсан сүүлчийн нэр дэвшигч нь 2008 онд Барак Обама байсан ч хожим нь Обама 2012 онд сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромнитэй өрсөлдөөд ялагдаж байжээ.
Бусад шийдвэрлэх мужуудын санал тооллогын явц ямар байгааг доороос харна уу:
Эх сурвалж: BBC

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #Доналд Трамп, #Камала Харрис,