Арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтад 60 орчим сая хүн саналаа өгөөд байна.
Саналаа өгсөн хүний тоо олон саяар хэмжигдэж байгаа ч сонгуульд хэн ялахыг үүгээр тааж мэдэхэд бэрх юм. Гэхдээ урьдчилсан санал хураалтад саналаа өгсөн сонгогчдын зарим мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр ерөнхий дүр зураг гаргах боломжтой байна.
“NBC News”-ийн муж улсын сонгогчдын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс харвал аравдугаар сарын 30-ны байдлаар саналаа өгсөн нийт сонгогчдын дунд 2020 оны сонгуульд оролцоогүй буюу шинэ сонгогчдын тоо өмнөх сонгуулиас аль хэдийн давжээ.
Эдгээр сонгогчид хэнд саналаа өгснийг мэдэх боломжгүй ч ямар намын гишүүн бэ гэдгээс 2024 оны сонгуулийн үр дүнгийн талаар ойлголттой болж болно.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх долоон мужаас Аризона, Невада, Хойд Каролина, Пенсильвани зэрэг мужид сонгогчид бүртгүүлэхдээ намын гишүүнчлэлээ мэдүүлэх боломжтой байдаг байна. Намын бүртгэлээс нь сонгогчдын сонголтыг төгс таамаглах боломжгүй ч Ардчилсан намын гишүүн гэж бүртгүүлсэн сонгогчид Дэд ерөнхийлөгч Камала Харрисын төлөө саналаа өгөх магадлал өндөр бол Бүгд найрамдах намын гишүүнээр бүртгүүлсэн сонгогчид Трампын төлөө саналаа өгөх магадлал өндөр гэсэн үг юм.
Үлдсэн Жоржиа, Мичиган, Висконсин мужид сонгогчид намын гишүүнчлэлээ мэдүүлэх шаардлагагүй байдаг аж. Эдгээр мужийн үр дүнг урьдчилан таамаглахын тулд орон нутгийн санал хураалтын статистик, хүн ам зүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжтой байдаг. Гэхдээ таамаглал үнэн биш байх магадлалтай.
Мөн үр хөндөлтийн эрх зэрэг улс төрийн асуудал хурцаар тавигдаж байгаа үед шийдвэрлэх долоон муж дахь шинэ сонгогчдын хүйс сонгуулийн дүнг таамаглахад чухал аж.
Одоогийн байдлаар санаал өгсөн нийт сонгогчдын 41% нь Ардчилсан намын гишүүнчлэлтэй бол 40% нь Бүгд Найрамдах намын гишүүнчлэлтэй байна. Үлдсэн 19%-ынх нь намын гишүүнчлэл тодорхойгүй.
Урьдчилсан санал хураалтад оролцсон шийдвэрлэх долоон мужийн сонгогчдын намын харьяалал:
Эх сурвалж: NBC

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #урьдчилсан санал хураалт,