Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Отгонбаяр болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус сургууль 1940 онд үүсэн байгуулагдсан бөгөөд одоогоор 640 хүүхэд, 35 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн барилга 2014 онд ашиглалтын шаардлага хангахгүй болж, актлагдсан. Шинэ барилгын ажил 2018 онд эхэлж, гэрээний дагуу энэ оны наймдугаар сард ашиглалтад орох байсан боловч гүйцэтгэгч компани цалингийн зөрүүг тооцуулна гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл ажлаа дуусгаагүй байгаа юм.

Энэ онд багтаан сургуулийн шинэ барилгыг ашиглалтад оруулахгүй бол 2024 оны төсөвт тусгагдсан үлдэгдэл санхүүжилт татагдахад хүрэх тул гүйцэтгэгч компанитай ярилцаж, шахаж ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж, багш, ажилтан, хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх учиргүй хэмээв.

#Боловсролын сайд П.Наранбаяр, #Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Отгонбаяр,