Оросын хүчин тус улсын зүүн хэсэгт тогтвортой урагшилж байгаа энэ үед Украин улс армидаа дахин 160 мянган цэрэг татахаар төлөвлөжээ.

Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Литвиненко мягмар гарагт парламентад хандан “160,000 гаруй хүнийг дуудах төлөвлөгөөтэй байна” гэж мэдэгдсэн байна.

“AFP” агентлагийн мэдээлснээр дайчилгаа гурван сарын хугацаанд явагдах гэнэ.

Оросын хүчин зүүн Донецк мужид урагшилж байгаа бөгөөд мягмар гарагт Селидове уул уурхайн хотыг бүрэн эзлэн авснаа зарласнаас гадна, Хойд Солонгос цэргүүдээ Украинд байлдуулах зорилгоор Орос руу илгээсэн гэсэн мэдээлэл барууныхны санааг зовоож байгаа энэ үед Украин шинээр дайчилгаа зарлаж байна. 

Пентагоны мэдээлснээр Хойд Солонгосын 10,000 орчим цэрэг Оросын зүүн хэсэгт бэлтгэл сургуулилалт хийж байгаа ба эхний ээлжийн цөөн тооны цэрэг аль хэдийн Курск мужид хүрсэн бол удахгүй хэдэн мянган цэрэг тус муж руу дайчлагдаж магадгүй байна.

Харин Өмнөд Солонгосын зүгээс Умардын цэргүүдийг янз бүрийн газар бэлтгэгдэж байгаа бөгөөд тэдний ихэнх нь хаанаас ирснээ нуухын тулд Оросын цэргийн дүрэмт хувцас өмссөн байгаа гэж мэдэгдээд байгаа. 

Мөн 11,000 орчим цэрэг Орос руу аль хэдийн илгээгдсэн ба хамгийн багадаа 3,000 нь тус улсын баруун хэсэгт байгаа гэж үзэж байна.

Украины хувьд тулааны талбарт буй цэргийн бие бүрэлдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард цэрэг дайчилгааны тухай хуульдаа өөрчлөлт оруулсан. Хуулийн дагуу 25-60 насны эрэгтэй хүн бүр цахим мэдээллийн санд өөрийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр тэднийг цахимаар цэрэгт дуудахад хялбар болох юм. 

Үүний зэрэгцээ, цэрэг татлагын офицерууд цэргийн албанаас зайлсхийхийн тулд бүртгэлээ хийгээгүй хүмүүсийг эрэн хайх, цэрэгт элсэхийг нь шахах зэрэг хүчин чармайлтаа эрчимжүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #цэрэг дайчилгаа,