Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн амьтны хүрээлэнгээс Хойд Солонгост 70 гаруй амьтан бэлэглэсэн тухай Оросын Байгалийн нөөцийн яам лхагва гарагт мэдэгдсэн байна. Энэ нь энэ онд дөрөв дэх удаагаа хоёр улсын хооронд амьтан солилцсон явдал юм.
Хоёр хүрэн баавгай, хоёр сарлаг, таван цагаан какаду тоть, 25 гургуул, 40 ангир зэрэг амьтдыг Пхеньяны төв амьтны хүрээлэнд шилжүүлсэн гэж тус яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Байгалийн нөөцийн сайд Александр Козлов энэ долоо хоногт Пхеньянд айлчлах үеэрээ “Амьтад олон улсын харилцаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэж, дэмжлэг, эелдэг байдал, халамжийн бэлэг тэмдэг болж ирсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Африкийн арсланг онгоцонд хайрцгаар тээвэрлэж, Козлов Хойд Солонгосын албаны хүмүүстэй амьтдыг шилжүүлэх талаар ярилцаж буйг харуулсан дүрс бичлэг тус улсын хэвлэлээр цацагдсан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Москвагийн амьтны хүрээлэнгээс мөн бүргэд, питон могой, тоть, сарьсан багваахай зэрэг 40 гаруй амьтныг Хойд Солонгост шилжүүлсэн юм.
Түүнчлэн наймдугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дуртай Орлов Троттер үүлдрийн 24 адууг Оросоос илгээсэн. Барууны хэвлэлүүд эдгээр морьдыг Хойд Солонгосоос нийлүүлсэн их бууны сумны төлбөрт өгсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа.
Хариуд нь Ким зургадугаар сард айлчлалынхаа үеэр Путинд хос Пунсан үүлдрийн ангийн нохой бэлэглэж, хоёр удирдагч батлан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан юм. Мэргэжилтнүүд эдгээр солилцоог олон улсын харилцааг бэхжүүлэхийн тулд амьтан бэлэглэдэг Хятадын дипломат ажиллагаатай харьцуулж байна.
2022 онд Украиныг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлсний дараа Орос, Хойд Солонгос цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэргээр харилцаагаа улам гүнзгийрүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #дипломат харилцаа, #Ким Жон Ун, #ОРос, #Хойд солонгос,